ДЭЛХИЙ

Ши Жиньпин Казахстаны талаар нийтлэл бичжээ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Казахстан улсын талаар нийтлэл бичжээ. Тэрбээр маргааш Нур-Султанд нэг өдрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай уулзах бөгөөд угтал болгон уг нийтлэлийг бичсэн байна.

Ши Жиньпин нийтлэлээ “Казахстанд дөрөв дэх удаагаа айлчлах гэж байна, сүүлийн удаа очсоноос хойш хэдийнэ таван жил өнгөрчээ” гэж эхлээд цааш нь "Танай улс эцэс төгсгөлгүй тал нутаг, сүрлэг уулс, гол мөрөн, зочломтгой ард түмнээрээ алдартай. Удахгүй болох айлчлалд их найдвар тавьж байна. Хятад, Казахстан хоёр бол уул усаараа холбогдсон, сайн хөрш, жинхэнэ найз, найдвартай түнш, олон мянган жилийн түүхтэй Их Торгоны замын гайхамшигт эрин үеийн гэрчүүд юм” гэх зэргээр бичжээ.

Ши Жиньпин Казахстанд айлчилсныхаа дараа Узбекистаны Самаркандад /15, 16-нд/ болох ШХАБ-ын уулзалтад оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

САЙХАН ХЭЛЖ

Холбоотой мэдээ

Back to top button