СПОРТ

“Белград 2022”: Ө.Пүрэвсүрэн эхний учраадаа хожигдлоо

Сербийн Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан эхэллээ.

Манай бөхчүүдээс 65 кг-ын Өлзийсайханы Пүрэвсүрэн эхлэн дэвжээнд гарч, “Будапешт 2018” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга Меллори Велтетэй учраа таарч, 4:14 оноогоор цэвэр хожигдлоо. М.Велте дараагийн даваанд Японы бөх Мива Морикатай барилдана. Тэрбээр аваргын төлөө гарч ирвэл манай бөх дагах юм.  

Дээрх жингүүдэд барилдах Монгол Улсын шигшээ багийн бөхчүүдийн оноолтыг хүргэе.

ӨНӨӨДӨР ДЭВЖЭЭНД ӨРСӨЛДӨХ МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

50 кг: ОУХМ Долгоржавын Отгонжаргал эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр Мексикийн Рита Чавез, Узбекистаны Жасмина Иммаева нарын ялсантай 1/8 шигшээд барилдана. Энд ялбал Румыны Эмилиа Вуч, Унгарын Шимонетта Шекер, Энэтхэгийн Нилам Нилам нарын аль нэгэнтэй шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө барилдах нь.

53 кг: Залуу тамирчин Батхуягийн Хулан тэгшитгэлд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Жакарта 2018 Азийн наадмын аварга Энэтхэгийн бөх Винеш Погаттай таарсан. Түүнийг ялбал Казахстаны Жулдыз Эшимоватай барилдана.

76 кг: Ганбаатарын Ариунжаргал эхний тойрогт Италийн Энрика Ринальдитай учраа таарсан. Түүнийг ялбал ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Эстонын Эпп Маэ хүлээж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-13 20:45

4:14 хөлбөмбөгөөр болч бут ниргүүлсэн, бөх болохоор гайгүй байдаг юм болов уу

Холбоотой мэдээ

Back to top button