ДЭЛХИЙ

Израиль, Азербайжан улсууд Европын холбоонд нийлүүлдэг байгалийн хийгээ нэмнэ

“Европын холбооны улсууд ОХУ-аас жилд худалдаж авдаг байсан байгалийн хийн 10 хувийг манай улс нийлүүлэх боломжтой” гэж Израилийн Ерөнхий сайд Яир Лапид мэдэгджээ. Тэрбээр өчигдөр Германы Канцлер Олаф Шольцтой Берлин хотноо уулзсан юм.

О.Шольц Яир Лапидын саналын хариуд Герман улс эрчим хүчний шинэ эх үүсвэрээс шугам татахад чармайлт гаргана хэмээн амалжээ. Израиль улс Газар дундын тэнгист орших "Левиафан" хэмээх байгалийн хийн аварга ордоо эргэлтэд оруулахаар идэвхитэй ажиллаж байгаа юм.

Европын холбоонд нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхлоо Израилаас гадна Азербайжан улс мөн илэрхийлсэн. Тус улс энэ жил Европын холбоонд 12 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар илүү хэмжээ. Гэсэн ч илүү Азербайжан, Гүрж, Турк, Грекийг дамнасан хийн шугамаа илүү өргөжүүлж, жилд 20 тэрбум шоо метрийг дамжуулах сонирхолтой байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-09-13 23:02

ТУН САЙН АЗЕРБАЙЖАН БОЛ БАЙГАЛЫН ХИЙГЭЭР ОРОСООС ДУТАХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button