СПОРТ

"Белград 2022": Г.Ариунжаргал цэвэр, Б.Хулан оноогоор яллаа

Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаанаар үргэлжилж байна. Дээрх жингүүдэд манай бөхчүүд хэрхэн барилдаж байгаа талаар мэдээлэл хүргэе. Өчигдөр эхэлсэн 55, 62 кг-ын жингийн медальтнууд мөн өнөө орой тодрох юм.

ӨНӨӨДӨР ДЭВЖЭЭНД ӨРСӨЛДӨХ МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ, ҮР ДҮН

50 кг: ОУХМ Долгоржавын Отгонжаргал эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр Мексикийн Рита Чавез, Узбекистаны Жасмина Иммаева нарын ялсантай 1/8 шигшээд барилдана. Энд ялбал Румыны Эмилиа Вуч, Унгарын Шимонетта Шекер, Энэтхэгийн Нилам Нилам нарын аль нэгэнтэй шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө барилдах нь.

53 кг: Залуу тамирчин Батхуягийн Хулан тэгшитгэлд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Жакарта 2018 Азийн наадмын аварга Энэтхэгийн бөх Винеш Погаттай таарч 7:0 оноогоор хожлоо. Хоёрдугаар тойрогт Казахстаны Жулдыз Эшимоватай барилдана.

65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн эхний тойрогтоо “Будапешт 2018” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга Меллори Велтетэй учраа таарч, 4:14 оноогоор цэвэр хожигдлоо. М.Велте дараагийн даваанд Японы бөх Мива Морикатай барилдана. Тэрбээр аваргын төлөө гарч ирвэл манай бөх дагах юм.  

76 кг: Ганбаатарын Ариунжаргал эхний тойрогт Италийн Энрика Ринальдитай учраа таарч цэвэр яллаа. Одоо манай бөх ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Эстонын Эпп Маэтай барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-14 10:03

Г.АРИУНЖАРГАЛ ГЭСНЭЭ Н.ЗАГАРДУЛАМЫН ЗУРГЫГ ОРУУЛАХ ЮМАА ЗӨВ ЗУРГАА ОРУУЛАЛДАА

Холбоотой мэдээ

Back to top button