УЛС ТӨР

У.Хүрэлсүх В.Путин, Ши Жиньпин нартай уулзахаар Самарканд руу мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит чуулганд оролцохоор өнөөдөр /2022.09.14/ Узбекистаны Самарканд хот руу мордлоо.

Тус байгууллагад манай улс ажиглагч гишүүний статустай билээ.

Ерөнхийлөгч статусынхаа хүрээнд чуулганд оролцохоос гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нартай гурван талт уулзалт, хэлэлцээр хийх юм.

Мөн ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бас нэг сүнстэй уулзлаа гэх вий дээ ккккийм ч төрийн тэргүүнтэй байх ч гэж дээ.......

Зочин
Зочин

ШХАБ-д орвол юу болох бол мэдэж байгаа хүн бну? Баяр хүргээд бгаа хүмүүс сайн мэдэж бгаа бх хариулаад өгөөрэй.

Зочин
Зочин

Өөрийгөө мэдрээд хэлгүй юм шиг дүмбийж сууж байгаад хүрээд ирхээ мэдэх байлгүй

Зочин
Зочин

za yeronhiilogch mini..neeh olon yum yarilgui.amlalgui.chimeeguihen bj bgaad ireerei de....Hyadad Orosiin yeronhiilogchid huurtah godroitov oo....

Зочин
Зочин

Бас юу гэж бүлтэрдэг бол гэж санаа зовох юмдаа,аргаа барж байна аа энэ нөхрийг харахаар...

Зочин
Зочин

Олон шинэлэг яриа хэлэлцээр болох нь дамжиггүй, Aмжилт хүсье!????????????????????

Зочин
Зочин

Амжилт хүсье.

Зочин
Зочин

Амжилт хүсье!

Зочин
Зочин

Амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button