СПОРТ

Белград 2022: Өнөөдөр барилдах монгол бөхчүүдийн оноолт

Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ийн эмэгтэй чөлөөт бөхийн 57, 59, 68, 72 кг-ын жингийн уртдчилсан барилдаан өнөөдөр болно. Мөн өчигдөр эхэлсэн 50, 53, 65, 76 кг-ын жингийн медальтнууд өнөө шөнө тодрох учиртай. Энэ дөрвөн жингийн хоёрынх нь /50, 53 кг/ аваргын төлөө манай Д.Отгонжаргал, Б.Хулан нар өрсөлдөх билээ.

Өнөөдөр дэвжээнд гарах монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулья.

МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ӨНӨӨДРИЙН ОНООЛТ

57 кг. ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт БНСУ-ын Ким Хюнжутай учраа таарчээ. Ялбал Узбек, Мексикийн ялсантай барилдана.

59 кг. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд тэгшитгэлд Казахстаны Дайана Каюумоватай таарсан. Ялбал АНУ, Норвегийн ялсантай хүч үзнэ.

68 кг. Энхсайханы Дэлгэрмаа эхний даваанд Туркийн Несрин Баштай учраа таарсан. Ялбал, олимпийн мөнгөн медальт Блессинг Обородудутай барилдана.

72 кг. Энх-Амарын Даваанасан Канадын Куэбектэй барилдаж, ялбал Румын, Германы аль ялсантай барилдах сугалаа татсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button