ДЭЛХИЙ

Казахстан улс нийслэлийнхээ нэрийг буцаагаад Астана болгоно

Казахстаны Парламентын гишүүд нийслэл Нур-Султаны нэрийг буцаагаад Астана болгох санал гаргасныг нь Ерөнхийлөгч К.Ж.Токаев дэмжжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Руслан Желдибай энэ талаар мэдээллээ.

“Нийслэлийн нэрийг буцаагаад Астана болгох саналыг Парламентын хэсэг гишүүд гаргаад байгаа. Ерөнхийлөгч энэ талаар ойлголттой байгаа. Иргэдтэй хийх уулзалтын үеэр гарсан саналууд дээр үндэслэсэн юм билээ.

Ерөнхийлөгч энэ саналыг дэмжинэ. Гэхдээ Казахстан улсыг одоогийн түвшинд хүрэхэд Н.Назарбаевын байгуулсан гавьяа, нийслэл хотыг байгуулахад гүйцэтгэсэн үүргийг нь хүндэтгээд, нэрээр нь нэрлэгдсэн болон нэрэмжит болсон бусад газар, байгууллагуудыг хөндөхгүй, хэвээр үлдээх саналтай” гэж Р.Жельдибай мэдэгдсэн байна.

Казахстан улс анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг албан тушаалаа өгсний дараа нийслэл Астанаг Нур-Султан болгож өөрчилсөн бөгөөд энэ саналыг гаргасан хүн нь одоогийн Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-09-14 15:31

КАЗАХСТАНЧУУД Ч ШИЙДЭМГИЙ БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button