ДЭЛХИЙУЛС ТӨР

У.Хүрэлсүх, В.Путин, Ши Жиньпин нарын уулзалтын талаар Кремлиэс мэдээлэл өглөө

Маргааш /2022.09.15/ Самаркандад эхлэх ШХАБ-ын дээд чуулганы үеэр Ерөнхийлөгч В.Путины амжуулах ажлуудын талаар туслах Юрий Ушаков нь мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ Монголтой холбоотой дараах зүйлсийг ярьжээ.

Тодруулбал, “Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй тусгайлж уулзсаныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жиньпин нартай уламжлалт гурван талт уулзалтад орно. Уулзалтаар хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг өргөтгөх, шинээр байгуулах, ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн "Союз Восток" хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Байгаль орчныг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, аялал жуулчлалын чиглэлээр мөн хамтарч ажиллах сонирхолтой байгаа” гэжээ.

ШХАБ-ын чуулганд 16 улсын төрийн болон гүйцэтгэх засаглалын тэргүүн оролцох бөгөөд В.Путин У.Хүрэлсүх, Ши Жиньпинээс гадна Киргизстан, Туркменистан, Узбекистан, Энэтхэг, Турк, Азербайжаны удирдагчидтай тусгайлан уулзаж, хэлэлцээр хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button