Нийгмийн

Аварга солирын дууг нь сонсож болохуйц ойрхон зөржээ

Их Британийн иргэд өнгөрсөн шөнө аварга том солир дэлхийтэй маш ойрхон буюу дууг нь сонсож болохоор зайтай зөрж өнгөрөхийг хараад гайхширалд оржээ.

Аймшигтай үзэгдэл харсан иргэд тэр дороо UK Meteor Network-т хандан харсан үзсэнээ бичиж эхэлсэн байна. Тухайн шөнө маш олон мэдээлэл иргэдээс ирсний ихэнх нь Шотланд, Умард Ирландаас байсан гэж тус байгууллага твиттер хуудастаа бичсэн байна.

Солиртой холбоотой өөр нэг мэдээлэл дуулгахад, АНУ-ын Аризона мужийн Маунт Леммон дахь одон орон судлалын хүрээлээнгийн эрдэмтэд дэлхийтэй маш ойр зөрөх магадлалтай солир илрүүлжээ.

2022 AE1 гэж нэрлэгдсэн, 70 метрийн диаметртэй энэ солир 2023 оны долоодугаар сарын 4-нд дэлхийтэй маш ойрхон зөрөх гэнэ. Мөргөлдөх магадлалыг нь эрдэмтэд 1/1700 гэж тооцсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 09:56

Я�##�тай ч билээ.Мөргөлдвөл мөргөлдөнө л биз

Зочин
Зочин
2022-09-15 10:26

Мангар ойрхон гарсан шдэ хараагүй юм уу kkk

Зочин
Зочин
2022-09-18 18:11

америкууд нь нисэж очоод 2 хуваана биз

Холбоотой мэдээ

Back to top button