ДЭЛХИЙ

АНУ-ын Сенат Тайваньд 4.5 тэрбум ам.долларын зэвсгээр туслах асуудлыг хэлэлцэнэ

АНУ-ын Сенатын Гадаад харилцаа хариуцсан хороо өчигдрийн хуралдаанаараа Тайвань улсад 4.5 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцээд дэмжжээ.

Хорооны гишүүдийн 17 нь дэмжиж, тав нь татгалзсанаар Сенатад оруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Хурлын үеэр 4.5 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламжийг дөрвөн жилийн хугацаанд үзүүлэхээс гадна Тайваньтай холбоотой үйлдлүүдээс нь хамаарч БНХАУ-ын эрх баригчид болон санхүүгийн байгууллагуудад хориг тавих асуудал яригджээ.

Тайваньд зэвсгээр туслах хуулийн төслийг санаачлагч, хорооны дарга Боб Менендез “АНУ Бээжинтэй дайтах, харилцаагаа хурцатгахыг хүсээгүй, гэхдээ асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй” гэж хурлын үеэр мэдэгдсэн байна.

Энэхүү хуулийн төсөл одоогоор батлагдаагүй. Цагаан ордны зүгээс энэ хуулийн төслийг баталбал Бээжинтэй 40 жилийн турш хөгжүүлж ирсэн харилцаагаа нураана гэдэг шалтгаанаар уг хуулийн төсөлд болгоомжтой хандаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button