ДЭЛХИЙ

Белград 2022: Эрэгтэй бөхчүүдийн оноолт гарлаа

Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байна.

Өнөөдөр 70 кг, 79 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин дэвжээнд гарна.

МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн эхний тойрогт Азербайжаны Йошгун Азимовтой таарчээ. Түүнийг ялбал Гүржийн Зураби Йакобишвилитэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

79 кг. Алтанзулын Дөлгөөн тэгшитгэлд Ардчилсан Конгийн Энди Мукендиг ялаад Румыний Якуб Шихжамалов, Ираны Мохаммад Ноходиларими нарын ялсантай барилдах сугалаа татжээ.

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ эхлээд Молдавын Иван Ичизлитэй барилдана. Ялбал олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданичаратигийн аманд очих нь.

125 кг: Сербийн Магомедгажи Нурасулов, Узбекистаны Хасанбой Рахимов нарын ялсантай манай Мөнхтөрийн Лхагвагэрэл шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

Өчигдөр барилдсан бөхчүүдээс өнөө орой 59 кг-д Б.Эрдэнэсувд дагаж барилдах бол 57 кг-д Э.Даваачимэг Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

AMJILT

Зочин
Зочин

Зааа үзүүүлээд өгөөрэй залуусаааа охидууд чинь маш сайн байсан шүү

Зочин
Зочин

Амжилт их юм хүлээж байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button