ДЭЛХИЙ

Тэрбумтан Ивон Чуинард компанийнхаа 98 хувийг буяны байгууллагад шилжүүлэв

Аяллын хувцас хэрэглэл худалдаалдаг “Patagonia Purpose Trust” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ивон Чуинард компанийнхаа 98 хувийг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Holdfast Collective” байгууллагад шилжүүлжээ.

И. Чуинардын гэр бүл ердөө хоёр хувийг нь авч үлдэх ч компанийг хянасан хэвээр үлдэх юм байна. Өөрөөр хэлбэл, буяны байгууллагад шилжүүлсэн 98 хувь нь саналын эрхгүй аж. Компани шинэ зохион байгуулалтад орсноор жил бүр хуваарилах ногдол ашгийнхаа 98 хувийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулах боломжтой болж байна гэж И.Чуинард мэдэгджээ.

Тэрбээр ингэж шийдэхээсээ өмнө компаниа зараад мөнгийг нь байгаль орчин хамгаалахад зориулах, эсвэл олон нийтийн компани болгох гэсэн хоёр сонголтын талаар бодож байсан гэнэ. Гэвч тэр хоёр хувилбар нь хоёулаа Ивоны гэр бүлийг компанид хяналт тавьж чадахгүй болгох байсан тул татгалзаж, энэ хувилбарыг сонгосон юм байна.

Тодруулбал, компаниа удирдаад, зөвхөн хуваарилахаар болсон ашгийнхаа дийлэнхийг байгаль хамгаалах ажилд хандивлах хувилбарыг сонгожээ.

“Patagonia Purpose Trust” нь 1973 онд байгуулагдсан компани бөгөөд өдгөө дэлхийн 10 гаруй улсад салбартай, энэ онд 1.5 тэрбум ам.долларын орлого олжээ. Харин Ивон Чуинардын хөрөнгө 1.2 тэрбум ам.доллар гэж тооцогдож байна.

“Дэлхийн нөөц баялаг хязгаарлагдмал, харин бид хязгаарыг хэтрүүлсэн нь тодорхой байна” гэж И.Чуинард хувь шилжүүлэх баримтад гарын үсэг зурах үедээ мэдэгдсэн байна.

АНУ-ын баячууд хөрөнгийнхөө ихэнх хэсгийг буяны санд хандивлах моод сүүлийн үед дэлгэрсэн. Гэвч тэрхүү буяны сангаа өөрсдөө байгуулсан байх нь элбэг бөгөөд энэ нь татвараас бултах нэг арга гэж хардагддаг. Учир нь буяны санд орж ирсэн орлого, буяны санд шилжүүлсэн хөрөнгөнд татвар тооцдоггүй юм. Жишээлбэл, хөрөнгийнхөө үлэмж хэсгийг 2010 онд буяны үйлд хандивласан тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгө тэр үеэс хойш хоёр дахин өсөөд байгаа билээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 11:01

Ymar gaihaltai. hereg we

Зочин
Зочин
2022-09-15 11:01

Ийм учраас бизнес нь улам тэлж сайн явдаг байх өө

Зочин
Зочин
2022-09-15 11:02

мундаг хүн юмааа

Зочин
Зочин
2022-09-15 11:15

мэдээж татварын мөнгө иддэг манайх шиг луйварчдад өгөлгүй хэрэгтэй с�##�барт нь өгсөн нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button