ДЭЛХИЙ

Хатан хааны шарилын харуулд гарч байсан цэрэг ухаан алдаж унав

Венстминстерийн ордонд байршуулсан Хатан хаан Елизавета II-ын шарилын харуулд гарч байсан цэрэг ухаан алдаж унасан хэрэг гарчээ.

Энэ явдлаас болж үйл явдлын шууд дамжуулалт хэсэг хугацаанд тасалдсан байна. Хатан хааны шарилыг ард иргэдэд салах ёс үйлдэх боломж олгох зорилгоор Вестминстерийн ордонд байршуулж буй бөгөөд хамгаалалтад нь Их Британийн хааны хамгаалалтын алба, Хатан хааны гварди, Ордны ёслолын албаны цэргүүд ажиллаж байгаа аж.

Их Британийн хатан хаан Елизавета II суудалдаа 70 жил залраад энэ сарын 8-ны өдөр 96 насандаа таалал болсон билээ. Түүнийг оршуулах ёслол энэ сарын 19-нд болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 16:59

хүн ухаан �##�дахад хэрэгсээд байх юу байдгийн тэнэг сэтгүүлч вэ үгутгыннь аятайхан найруулаад бичиж чадахгүй чадваргүй дипломны голууд

Холбоотой мэдээ

Back to top button