ДЭЛХИЙ

АНУ Москвад суух элчин сайдаар анх удаа эмэгтэй хүн томилно

Линн Трейси

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-д суух Элчин сайдаар Линн Трейсиг томилох төлөвлөгөөтэй байгаа талаар “Си Эн Эн” телевиз мэдээллээ.

Энэ томилгоо биелбэл Линн Нэгдсэн улсыг ОХУ-д төлөөлсөн анхны эмэгтэй Элчин сайд болох юм. Тэрбээр одоо Арменд ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч түүнийг ОХУ руу шилжүүлэх хүсэлтэй байгаа гэнэ.

“Ерөнхийлөгч томилгоог аль болох хурдан хийх хүсэлтэй байгаа” гэж Цагаан ордны өндөр тушаалын эх сурвалж мэдээлэлдээ дурдсан гэнэ. Линн Трейси нь орос хэлтэй, 2014-2017 онд ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын зөвлөхөөр ажилласан туршлагатай. 2019 оноос Арменд Элчин сайдаар сууж буй чадварлаг боловсон хүчин юм байна.

ОХУ-д Вашингтоныг төлөөлж асан Жон Салливаны бүрэн эрхийн хугацаа энэ сарын 4-нд дууссан аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button