ЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний экспорт нэмэгджээ

Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын боомтоор дамжин БНХАУ-ын Ганцмод боомтод буух нүүрсний хэмжээ даваа гарагаас огцом нэмэгджээ.

Наймдугаар сард өдөрт дунджаар 560 машин нүүрс гарч байсан бол өнгөрсөн даваа гарагт 668 машин нүүрс орж ирсэн mining.com мэдээлэв.

“Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нүүрсээ төмөр замаар тээвэрлэх болсноос хойш холын тээвэрт явдаг байсан автомашинууд ойрын тээвэрт явдаг болж, энэ нь нүүрс экспорт нэмэгдэхэд эергээр нөлөөлж байна” гэж уг мэдээлэлд дурджээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор цаашдаа өдөрт 700 орчим машин нүүрс нэвтрүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 900 хүртэл нэмэгдүүлэх туршилтыг хийж үзсэн гэж “China Coal Resources” мэдэгдсэнийг mining.com эшилсэн байна.

БНХАУ-ын тухайд, Монголоос одоогоор ихэвчлэн коксжих нүүрс худалдаж авч буй ч сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөж байгаатай холбоотойгоор хол газраас далайгаар дамжиж орж ирсэн үнэтэй нүүрснээс аль болох татгалзах бодлого барьж магадгүй юм байна.

Эрчим хүчний нүүрсээ эргэлтэд оруулахыг эрмэлзэж буй манай улсын хувьд энэ бол сайн мэдээ билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 14:48

Женкогийн бах нь ханаж бгаа байх даа

Зочин
Зочин
2022-09-15 14:49

SaIHAN MEDEEEEE BAINA SHDEEEEE

Зочин
Зочин
2022-09-15 14:49

Аштай юу даааа

Зочин
Зочин
2022-09-15 14:52

Амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-09-15 15:08

Ойр харин улс хөгжлийн минь төлөө бас юм хийгээд хөөрхөн байна шүү

Бат
Бат
2022-09-18 06:23

Чамайгаа тэгвэлч болоод явчлаа шүү

Зочин
Зочин
2022-09-18 12:17

odor shongui ene ih nuurs garaad l bdg ulsiin tosovt heden %n ordog bol diilenh huvi n uls torchdiin halaasand ordog gej bi bodoj bna

Холбоотой мэдээ

Back to top button