ДЭЛХИЙ

Францад ойн түймэр дэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Франц улсын өмнөд хэсэгт томоохон ойн түймэр дэгдэж, унтрааж хүчрэхгүй байгаа тул түймрийн хөлд байгаа суурин газруудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

3.5 мянган га газрыг хамраад буй уг түймэрт "Гал түймэртэй тэмцэх" болон нисэх албаны 1000 гаруй алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж буй ч унтраах оролдлого тухай бүрд бүтэлгүйтэж байгаа аж.

Өчигдрийн /2022.09.15/ ажиллагаагаар нийт 1340 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Европын улс орнуудад цаг агаар энэ жил түүхэнд үзэгдээгүй халуун болсон бөгөөд улс орнууд ургацаа алдаж, түймрийн гамшигт өртөж байна. Яг одоогийн байдлаар Францаас гадна Туркт ой хээрийн том түймэр асаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 15:00

Hurdan namdaasai

Зочин
Зочин
2022-09-15 15:00

Г�##� түймэр хурдан унтраасай

Зочин
Зочин
2022-09-15 15:09

Хурдан арга хэмжэээ авч г�##� түймэр нь зогсоосой

Холбоотой мэдээ

Back to top button