СПОРТ
NBA: "Бостон Селтикс" "Кливленд Кавальерс"-т нэг онооны зөрүүгээр хожигдлоо

NBA-ийн 2022-2023 оны улирлын тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаагийн тоглолт "Бостон Селтикс" "Кливленд Кавальерс" багуудын хооронд өрнөж 114:113 харьцаагаар Бостон Селтикс хожигдлоо.
Энэхүү тоглолтод "Кливленд Кавальерс" багийн од Донован Митчелл 32 оноо авсан бол Дин Уэйд ням гарагт 22 оноо авч багаа хожилд хөтөллөө. Донован Митчеллийн хувьд шинэ багийнхаа төлөө эхний зургаан тоглолтдоо 32,2 оноо дунджилсан амжилттай явж байна.
Харин “Бостон Селтикс”-ийн хоёр Жейсон Татум уг тоглолтод 30 оноо авсан бол Браун 25 оноо авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.