NBA-ийн 2022-2023 оны улирлын тоглолтууд эхэлсэн. Өнөөдөр “Голден Стэйт Уарриорс”, “Орландо Мэжик” багийн эсрэг тоглож 130:129 харьцаагаар хожигдлоо. Энэ удаагийн тоглолтод “Голден Стэйт Уарриорс” баг хожигдсоноороо дөрөв дараалсан ялагдлын эзэн болж байгаа юм.
Уарриорсоос багийн лидрүүд болох Стефен Көрри 39 оноо, есөн оновчтой дамжуулалт өгсөн бол Клэй Томпсон 27 оноо авч багаа тэргүүлсэн ч харамсалтайгаар хожигдлоо. Мөн Дрэймонд Грийнийг солих гэж байгаа гэсэн цуу яриа гараад байгаа хэдий ч албаны эх сурвалжууд үгүйсгээд байгаа юм.
Энэхүү тоглолтын дараа Стив Керр “Бид өөрчлөлт хийх цаг нь болсон. Өөр зүйлүүдийг ч гэсэн туршиж үзэх цаг нь болсон” хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.