Top StoriesТойм, анализУЛС ТӨР

Гурван жил АТГ, прокурор дээр хэргээ “даруулсан” А.Адъяасүрэнг энэ удаа шүүхээр оруулж чадах уу

Гүйцэтгэх ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгөхийг завдсан нь илчлэгдээд, хэдхэн сарын дараа УИХ-ын гишүүн болсон хүн бол А.Адъяасүрэн.

АТГ ингэж өөрсдийн явуулсан ажиллагааныхаа өмнө сөхөрч, хэрэгтнээ Төрийн ордон руу алдсан гол шалтгаан нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөлөл байв. Одоогийн ханшаар 340 сая төгрөгийн авлига өгч, С зөвшөөрөл ярьж суусан А.Адъяасүрэнгийн хэргийг шалгах процесс нь ч авлигын үйлдлээс салаагүй байдаг.

Нэг. АТГ-т А.Адъяасүрэнгийн хэргийг шалгасан мөрдөгчийг Х.Баттулга шүүгч болгов

А.Адъяасүрэнгийн авлига өгөхийг завдсан хэрэг анх АТГ-ын мөрдөгч Д.Доржсүрэн дээр шалгагдаж, хэргийн хөдлөшгүй нотлох баримтууд авагдсан байдаг. Гэвчиг тэрбээр 2022.05.27-ны Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдон, хавтаст хэрэг “нимгэрч” шилжсэн гэдэг.

Ш.Доржсүрэн нь шүүгч болсон хойноо олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг шүүх гэж байсныг манай сайт ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг өнцгөөр мэдээлж, шүүгчээс татгалзах хүсэлт бичиж байсан нэгэн юм. Тэрбээр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийн сайн найз гэгддэг билээ.

Хоёр. Ш.Нямдоржийн авлигыг А.Адъяасүрэн нарын улстөрчид өгсөн байсныг хүлээн зөвшөөрсөн гэх өнцөг

Дараачийн сонин кэйс нь, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө олдсон Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж авлигын хэргээ хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар шийдүүлсэн явдал.

Тэрбээр 2021.02.09-ний өдөр А.Адъяасүрэнг яллагдагчаар татагдсан тогтоолыг хүчингүй болгоод, удаагүй байхдаа авлигын хэргээр шалгагдаж эхэлсэн байдаг. Түүнийг авлигын хэргээ хүлээн зөвшөөрсөн тул 200 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хассан юм.

Дээрх хоёр кэйсийг нэгтгэж харвал, Ш.Доржсүрэн шүүгч болсон, Ш.Нямдорж авлига авснаа хүлээн зөвшөөрсөн А.Адъяасүрэнтэй холбогдох тохиолдлууд нь цэвэр нөлөөллийн шинжтэй байгаа юм.


А.Адъяасүрэнгийн хэрэг гурван жил гацах хугацаанд ХХК-иудынхаа нэрийг сольж, эзэмшлээсээ хасав

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгосон кэйст нь АТГ-ын мөрдөгч эсэргүүцэл бичсэн байдаг. Саяхан АТГ “Хэргийг шалгаж байгаа” гэх товч мэдээлэл өгсөн ба УЕП мөн ийм агуулгаар тайлбар хийдэг.

Гэвч үйлдэл дээрээ баригдсан ч, авлигын ийм тодорхой кэйс шүүх рүү очихгүй, бүтэн гурван жил гацаж байгаа нь анхаарал татна. Энэ хугацаанд А.Адъяасүрэн гишүүн “Тэнгри транс групп”, “Сан тээвэр групп”, “Баянговь транс”, “Топ транспорт” ХХК-иудаа нэрийг нь өөрчилж, бусдад шилжүүлэх өөрчлөлт хийгээд буй. Гэхдээ нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлсэн хэвээр байгаа юм.

А.Адъяасүрэнг анхлан Эрүүгийн хуулийн 22.5.1 дэх хэсгийн зургаан сараас гурван жил хүртэлх ял шийтгэл бүхий хахууль өгөх зүйлчлэлээр яллах тогтоол үйлдсэн байдаг.

Х.Нямбаатарын мэдэгдлийн агуулга ба А.Адъяасүрэнгийн урд хөрш дэх “муу нэр”

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.12.09/ мэдээлэл хийхдээ “БНХАУ манай нүүрс тээвэрлэлтийн бүх датаг гаргаж өгөх боломжгүй. Та бүхэн яг хэнд хамааралтай мэдээлэл авахаа урьдчилан тодорхой мэдэгд гэсэн шаардлага тавьсан” гэх агуулгыг онцлов. Өөрөөр хэлбэл, Засгийн газар үүн дээр хүссэн хүмүүсийн нэрээ өгөөд, субейктив шүүлгэх эрх эдлэх боломжтой гэсэн үг.

Тэгэхээр нүүрсний гэх хэрэгт олон нийтэд хамгийн томруунаар нэрлэгддэг, олон автомашинтай А.Адъяасүрэн эхний жагсаалтад багтаж, урд хөршийн дата мэдээллээр шүүгдэх эрсдэлтэй юм.

Нөгөө талд А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө нэр бүхий хоёр Хятад иргэнээс 2 сая ам.доллар хөрөнгө оруулалтаар татсан хойноо Монголд нэвтрэх зөвшөөрлийг нь хаалгаж, залилсан гэх мэдээлэл хөшигний ард яригддаг.

Одоогийн байдлаар А.Адъяасүрэн гишүүн уг хэргийнхээ талаар тайлбар үл хэлж, нам гүм байдалд шилжжээ. Удаан хугацаанд “аргалж” ирсэн эл хэрэг энэ цаг үед шүүгдэж мэдэх дэнсэн дээрээ ирж, цаг үеийн тохироо нь бүрдэж буй гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-10 10:23

Жараахай

Зочин
Зочин
2022-12-10 10:32

Гичий

МАН ын гай
МАН ын гай
2022-12-10 10:51

ХУУЛИЙН байгууллагуудаа авлигачдаас цэвэрлэхгүй бол шударгаар ХЭРЭГ илрүүлэх боломж монголд �##�га. Прокурор, мөрдөгч, шүүгч - бүгд лАВЛИГАТАЙ холбогдож байна.

Зочин
Зочин
2022-12-11 16:13

Үхэр монголчуудын сонгосон үхэж д�##�д орсон хятад элбэгдоржийн бий болгсон сүлжээ овоо бөх байсан ч одоо тасарч эхлэх нь дээ. Хүрэлсүх чи Монгол хүн юм бол наад авилгач прокурор, шүүгч, хуульчдаа барьж яллахыг нь ялла. цаазлахыг нь цааз�##�.

Зочин
Зочин
2022-12-10 11:06

Доржсүрэн Нямдорж нараа яллахгүй бол хууль шүүх өөдлөхгүй шүү энэ хоёроор тогтохгүй олон хүн авилга авч б.гаа өргөсөн тангарагтаа юу гэдэг билээ / хатуу цээрлэл хүлээнэ/.....?? Энэ �########� ч яахав ялаа эдэлж �########� аа хийнэ биз....

Зочин
Зочин
2022-12-10 13:04

Дандаа Ардчилсан намын хүмүүс буруутай наацан

Зочин
Зочин
2022-12-10 15:22

Одоо болсон болоогүй жараахай нь ч байна уу акул нь байна уу баригдах нь ч баригдахаар л боллоо.
Харин шүүх прокурор нь хуулийг гууль болгож замхруулчихгүй л бол ...
Итгэхэд хэцүү л бна шүү энэ төрд, хуульд, шүүн дэнслэх шүүгч прокурор нарт, хэрэг бүрдүүлэх цагдаа, АТГ-д, Нямбаатарт.
Нямбаатараа хялбаршуулсан журмаар шийддэг хуулиа яар�##�тай өөрчил.
Бүх хөрөнгийг нь хураах, төрд ажиллах эрхийг нь 3 үеэр нь хаах, бүр цаашилб�##� цаазаар авах ялыг сэргээсэн ч болно.
Ёс зүйн хариуцлага давхар хүлээх ёстой.

Зочин
Зочин
2022-12-10 15:56

ЭНЭ ХҮҮХНЭЭС ЮУНААС НЬ АЙГААД БАЙГААН НАДАД ӨГЧИХ БИ ЗҮГЭЭР Л ЭМ ХОНЬ БОЛГООД ӨГИЙ

зочинЗОЧИН
зочинЗОЧИН
2022-12-10 16:30

луйварчин �########� байх нь хятадын шүүхээр таслуул энэ женког дагасан болгон гайтаж байх юм ямар хар хаяатай новш вэ

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-12-10 17:52

Сүүлийн үед шүүгчдийн асууд�##� олон нийтийн анхаарлын төвд бдаг. Тэд авилга хахуулиар ажлаа хийдгийг мэдэж ядаад байх юмгүй. Нэгэн компанийн хэргийг нааштай шийдсэний шагн�##� гэж хэсэг өмгөөлөгчид байртай болсныг хэвлэл мэдээллээр мэдэгдэж байлаа. За тэгээд өөрсдөө ч зөрчил гаргадаг, зарим нэг хэргийг дардаг гээд л... байх юмаа...

Зочин
Зочин
2022-12-10 18:40

Дарга нарын нэр �##�га болчиж

Хотын иргэн
Хотын иргэн
2022-12-11 00:11

Манай баянхонгорчуудад зээл өгөөч гээд эргүүтээд байсан хүүхэн мөн биздээ.

Зочин яана даа
Зочин яана даа
2022-12-11 14:52

Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар шийдүүлсэн явд�##� . тэгээд болоо

Зочин
Зочин
2022-12-11 16:11

Бгш байсан гэл үү?. Яасан их шун�##� вэ?. Яаж айхгүйгээр хар хятадуудаас мөнгө луйвардаж чадаж байна аа?

Зочин
Зочин
2022-12-11 18:45

Удахгүй нүгэл нь нүдээрээ гарна

Зочин
Зочин
2022-12-11 20:27

hytad hvnes 2 say dollar zalilsn gen vv vnen vv

Зочин
Зочин
2022-12-11 20:41

ene g####ig suulgaach

ennie
ennie
2022-12-11 21:38

Монголоо гэх сэтгэлгүй хөгшин �########�г яагаад гишүүнээр сонгоцийн

Иргэн
Иргэн
2022-12-11 22:47

Баярцогтын хэргийг хууль зөрчин хүчингүй болгосон дээд шүүхийн 2 шүүгч, �##�тан бөгжит прокурор нарын хууль зөрчиж улсаа 2 тэрбум доллар нэхэмжлэх боломжийг хаасан авилгын асуудлыг нэхэж шаардах болно.Монгол улс эзжнтэй юм шүү гэдгийг авилгачид та нарт мэдхүүлэх болно.

Зочин
Зочин
2022-12-12 06:32

Жонхууг сайн хөхсөн байна

Зочин
Зочин
2022-12-12 06:33

Мэнгэтэй шантаажчин бүгдийг нь бөлдөгчихсөн

Зочин
Зочин
2022-12-12 09:24

Ийм хэрэгтнүүд төрийн ордонд сууж болох уу?Арай л биш бна даа .Хэргийг нь гишүүнээс түтгэлзүүлээд хуулийн байгууллага ш�##�гаж өгөөч!!

sunny
sunny
2022-12-12 13:17

adiyasuren jinhene nuursnii hulgaich bizde

НАДМИД
НАДМИД
2022-12-12 20:52

Энэ бичигч монгол хэлээрээ монгол үгээрээ сайхан бичитх хэрэгтэй байна шүү дээ ... " кэйст " гэдэг үгнээс өөр монгол сайхан үг олдохгүй байна уу? Монгол хэлээ сайн судлах хэрэгтэй байна даа та та та

ган
ган
2022-12-12 21:20

Энэ хүүхэн ч бас чиг жижиг жараахай биш шүү. Дээд т�##�ын томуудтай нь харьцуулв�##� жижиг байж болох л юм. Гэхдээ л УХИ-д гараад ирдэг гаргаад өгдөг ах нартай, хүнд өгөх авах юмтай сэргэлэн л хүүхэн.

иргэний хяналт
иргэний хяналт
2023-02-12 13:43

Ардчиллаар түрий барьсан ардчилсан намын толгой дээрэмчид харийн нөхөдтэй хуйв�##�даж улс эх орноо худ�##�даж цөлмөж дуусгахнээ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэ

Холбоотой мэдээ

Back to top button