УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Адъяасүрэн гишүүн УИХ-ыг жижиг асуудал хэлэлцэж, цаг зав бардаг гэв

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.03.23/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын чуулганы хуралдаанд барагтаа бол ам нээгээд байдаггүй А.Адъяасүрэн гишүүн үг хэлж, бүр УИХ-ыг шүүмжлэв. Ингэхдээ өмч хөрөнгийг хуваарилах, орон нутаг руу шилжүүлэх зэрэг жижиг асуудлыг УИХ яриад суух нь буруу гэв.

Тодруулбал, тэрбээр "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжих болгонд УИХ-аар хэлэлцдэг, шийдвэр гаргах гэж цаг заваа их барах юм аа. 1996 оноос эхэлсэн юм байна. Жишээлбэл, Баянхонгор аймагт юу хуваарилагдаж байгааг харлаа. 52 болон 24 ширхэг ширээ сандал, бүр сүүлдээ хоёрхон ширхэг үл хөдлөхийн асуудал бид ярих гээд энд сууж байгаа байхгүй юу. Гэтэл Монгол Улсад бидний хийх ажил зөндөө байна шүү дээ. Гэр бүлийн тухай, Боловсролын тухай хуулиас эхлээд. Маш олон асуудал байхад УИХ дэмий юманд цагаа үрэх юм аа гэж би боддог. Иймэрхүү жижиг, сажиг асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийддэг болчихмоор байна. Үүнийг шийдвэрлэх ямар гарц, гаргалгаа байна вэ. Энэ тухай би та нарын саналыг сонсмоор байна" гэлээ.

Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ маш чухал асуулт" хэмээн дэмжив.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-23 12:46

ЭНЭ УГ НЬ ИХ ГАЙГҮЙ ХҮҮХЭН ЮМ МАТЕРИАЛ ӨГӨГДӨЛ САЙТАЙ СЭВ ЗАМААСАГГҮЙ УРД ГЭРЭЛ ТОМ ЮМ.ДААНЧ ХУЛГАЙЧ ЗОЛИГ ГЭЭД БАЙГААН ҮНЭН БОЛ ТУСГҮЙ ЕЭ.ЗА ЧИ ЯАХ ВЭ? МАНАЙ ХОНГОР НУТГААР ИРЭХДЭЭ МАНАЙХААР НЭГ ОРООРОЙ ҮҮЦЭЭ ЗАДЛААД МАХ ЧАНАЖ ӨГНӨӨ ХОЁУЛАА МОТОЦИКЛООР ДАВХИЖ МАНАЙ ХАВАРЖААНААС ӨВӨЛЖӨӨ ОРНО.ХОНГОР НУТГИЙХАА МАЛЧИН АРДЫН АМЬДРАЛТАЙ МАШ ГҮНЗГИЙ ДОТНООР ТАНИЛЦААСАЙ ГЭЖ ХҮСЭЭЭД БАЙГАА ЮМ. ТА МАРТААГҮЙ БОЛ БИ ТАНЫГ ИРЭХЭД МАШИНЫ ЧИНЬ ХААЛГЫГ ОНГОЙЛГОЖ ӨГӨӨД ТОХОЙГИЙ ЧИНЬ ТҮШИЖ ОРУУЛАХДАА ДАЛИМДУУЛААД НУРУУГИЙ ЧИНЬ ИЛСЭН. ДАРАА НЬ МАНАЙ БРИГАДЫН МАН н ГАРУУД НАМАЙГ ПЯЛДАГА МУУ БӨГС ДОЛООГЧ НААД ХҮҮХЭН ЧИНЬ ЧАМАЙГ ХЯЛАЙЖ ХАРАХГҮЙ ГЭСЭН ХАРИН ХОЁУЛАА ЦУГ ЯВААГАА ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ МАНАЙ ҮНЭЭГ МАН н ГИШҮҮН МАГНАЙГИЙН БУХ БИЛЧЭЭР ДЭЭР ХҮЧИНДСЭН ҮҮНИЙГ ЯАХ ВЭ?

Зочин
Зочин
2023-03-23 18:06
Reply to  Зочин

Засварт орохоос өмнөх зургийг нь харв�##� хайртыгаа чи танихгүй дээ ха ха

Зочин
Зочин
2023-03-23 18:07

Мангар том хиймэл сормуус наачихсан энтэр

Холбоотой мэдээ

Back to top button