УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Экс Ерөнхийлөгчийн эхний тохироо эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудал

Ардчилсан нам өчигдөр Үндэсний бодлогын хороогоо ээлжит бусаар хуралдуулж, удирдлагын багаа бүрдүүлсэн билээ. Генсекээс бусад томилгоогоо хийсэн тэдний хувьд ямартай ч ирэх жилийн сонгуулиас өмнө шийдэх ёстой нэг асуудлынхаа ард гарч чадсан.

Тэгвэл өнөөдөр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо 14.00 цагаас хуралдах гэж буй. Тэдний хувьд холбооны тэргүүнийг сонгохоор зэхэж байгаа нь энэ билээ.

Учир нь эмэгтэйчүүдийн холбооны одоогийн дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ оны зургаадугаар сард албан тушаалаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл түүний суудалд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сууна хэмээж буй.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны өнөөдрийн хурлаар А.Адъяасүрэнтэй хамт "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан өрсөлдөж байгаа. Гэсэн хэдий ч А.Адъяасүрэнг уг сэтрийг авах тохироо хэдийн хийгдсэн хэмээж буй. Гол шалтгаан нь Х.Баттулга юм.

Экс Ерөнхийлөгч ирэх жилийн сонгуульд хэдэн квот авахаар тохиролцоо хийсний нэгийг нь А.Адъяасүрэнд өгч байгаа гэх. Х.Баттулгын фракцын түүнд төрийн ордны суудалд дахин суух боломж нь угтаа бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болохоос өөр сонголт байхгүй хэрэг.

Ирэх жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулах онцлог шинжтэй байгаа нь тус холбооны тэргүүн болох нэгэнд том боломжийг олгоно. Нэг үгээр бол тойрогт нэр дэвшсэнээс уг сэтрээр "түрий барьж", дээгүүр жагсаж, сонгогдох магадлалаа өсгөх нь чухал.

Тиймээс ч сум, аймаг, дүүрэг, нийслэлийн бүхий л шатны төлөөлөл болох 800 гишүүн дээд чуулгандаа оролцож, санал асуулгаар даргаа сонгоно хэмээдэг ч энэ удаад бол экс Ерөнхийлөгчийн тохироогоор даргын суудалд суух нэгэн тодорхой болоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-29 11:36

Нүүрсний хулгайч май шүү

Зочин
Зочин
2023-08-29 12:05

Хулгайч нар амь нэгтэй гэж яасан үнэн үг вэ

ОДОО БАЙГАА ХҮН ЯАГ ЮУ ХИЙСЭН ЮМ????????
ОДОО БАЙГАА ХҮН ЯАГ ЮУ ХИЙСЭН ЮМ????????
2023-08-29 12:11

ЗӨВ Ш ДЭЭ. ХАРИН Ч МУНДАГ БАНА ЭНЭ ЭМЭГТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БОЛ ДЭМЖИНЭ ГЭЖ ХАРЖ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРИН ХҮН ЧАНАРТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БОДДОГ ХҮН ЮМ

Зочин
Зочин
2023-08-29 19:22

Хулгарын хулгай луйвар хийхдээ ашгилдаг олон гар хөлнүүдийнх нь нэг нүүрсний мэрэгшсэн хулгайч

Зочин
Зочин
2023-08-29 14:01

Энэ Тангадын шээсний бэлаг дуусах болоогүй юү ?!
Монголын хууль,цагдаа,шүүх Женког эрхлүүлж дуусаа гүй юү? Төр,засаг шийдвэртэйхэн хөдлөөд нам дараач!
Лувсаннамсрайнхны удам Херо Баатарын ахан дүүст үүнийг гардан хийх шударга зан чанартай зэлуучууд байгаа гэдэгт монголчууд найдаж бна шүү !

Зочин
Зочин
2023-08-29 16:39

Адьяасүрэн авгай шорон чаах дур нь хүрээд Женког дагаад л чааж өгч бнаа, мөдхөндөө мөдхөн шорондоо явна доо ! Тангад Дамбийжааг дагасан хүн бүгд л шор онд чаадаг ш дээ !

Зочин
Зочин
2023-08-31 11:50

Боловсрол байхгүй, жолооны курсын багш, Шивээхүрэн, гашуун сухайтыг хятадуутай нийлж хулгайлсан,% нүүрсний жинхэнэ мэргэшсэн хулгай одоо ичих хэрэгтэй. Одон туяа Нарантуяа, Жарг�##�ан нар бол үнэхээр боловсролтой эмэгтэйчүүд. Чи ичээч. Одоо болно. Дахин нүүрс хулгайлах юм бол Хятадын иргэн болох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button