УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | АЭХ-ны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох "Дээд чуулган" өнөөдөр /2023.09.25/ “Корпорейт конвеншн”-д болж байна.


НЭМЭЛТ: /2023.09.26/ 09.00

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8 хувийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулж АЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 


НЭМЭЛТ: 21.40 цаг

-Д.Эрдэнэсувд, Ц.Уянга, Н.Одонгуа нар Б.Пунсалмааг дэмжихээр нэрээ татжээ-

Өнөөдөр өглөө 11.00 цаг эхэлсэн АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа санал хураалт эхлэх гэж буй аж.

Санал хураалт эхлэхээс өмнө зарим нэр дэвшигчид нэрээ татжээ. Тодруулбал, Д.Эрдэнэсувд, Ц.Уянга, Н.Одонгуа нар Б.Пунсалмааг дэмжихээр нэрээ татжээ.

Ингэснээр Б.Пунсалмаа, А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Д.Үүрийнтуяа нарын 4 нэр дэвшигч үлдлээ.

Д.Үүрийнтуяагаас бусад гурвынх нь дунд өрсөлдөөн өрнөх аж.

Нэрээ татсан Ц.Уянгын хувьд: “Миний эсэргүүцэж орж ирсэн хоёр хүнийг гаргаж ирсэн тул өрсөлдөөнийг дуустал нь явахыг хүссэнгүй” хэмээлээ.

Өөрөөр хэлбэл тэрбээр А.Адъяасүрэн гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан нарыг эсэргүүцэж байгаа юм.


АЭХ-ны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгчид хэвлэлд байр сууриа илэрхийллээ.

-А.Адъяасүрэн: Х.Баттулга гэдэг хүн намайг улс төрд хөтөлж оруулсан нь үнэн-

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Би ардчилсан эмэгтэйчүүддээ итгэдэг. Манай намын эмэгтэйчүүд зөв шударга сонголт хийнэ гэж бодож байна. Өрсөлдөгчид янз бүрийн зүйл ярьж л байгаа байх. Нэр дэвших жагсаалтад багтахын тулд би өрсөлдөөгүй. Жагсаалтыг би амар хялбараар харж байгаа юм биш. Спортоор бол шигшмэл багаа сонгуулийн жагсаалтад гаргах ёстой. АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрээ би долдугаар сард гаргасан. Х.Баттулга гэдэг хүн бид хоёр нэг нутгийнх. Баянхонгорынх учраас бид хоёрыг холбож ярьдаг байх. Гэхдээ яалт ч үгүй намайг улстөрд хөтөлж оруулсан хүн бол манай Ерөнхийлөгч Х.Баттулга" гэлээ.


-Б.Пунсалмаа: Шударга явагдаасай гэж хүсч, найдаж байна-

М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа: "Би мөрийн хөтөлбөртөө тэнцвэртэй байдлын тухай оруулж ирсэн. Тэнцвэртэй байдал гэдэг бол хүчний тэнцвэр. Хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Хууль тогтоох дээд байгууллагад 17.5-хан хувь нь ажиллаж байна. Үүнээс болоод нийгэмд хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хурцаар тавигдаж шийдвэрлэгдэж чадахгүй байна. Би Ардчилсан холбооны ерөнхийлөгчөөр ажиллах юм бол олон эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллана.

Яг үнэнийг хэлэхэд багцлагдсан зүйл бий. Шударга болоосой л гэж хүсч байна. Хүмүүс сонголтоо тэгш зарчмаар хийгээсэй. Ардчилсан намын үнэт зарчмын хүрээнд шударга болоосой гэж хүсч, найдаж байна. Би өөртөө итгэлтэй байна. АН-ын эмэгтэйчүүд яллатын төлөө баг болж ажиллаж чадна" гэлээ.


-Б.Жаргалан: Хэн ялахаас үл хамааран энэ бүрэлдэхүүн цаашид нэг баг болж ажиллана-

Б.Жаргалан: Намын дотоод ардчиллын үүднээс эмэгтэйчүүдээ их дэмждэг нам. Тиймээс энэ сонгууль намын дотоод ардчиллыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад чухал үүрэгтэй. Манай эмэгтэйчүүд намынхаа эв нэгдлийг хангадах хүчин зүтгэсэн. Сонгуулийн үр дүн яаж гарахаас үл хамааран энэ бүрэлдэхүүн цаашид нэг баг болж ажиллана. Намынхаа дотоод болон гадаадад намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж, эрх баригчдад шүүмжлэл өгч ажиллана. Жендерийн квот 30 хувь болж босго оноо тавигдсан. Үүнийг нэмэгдүүлж, 40, 50-д хүргэнэ гэсэн бодлого дэвшүүлж байгаа. Ардчилсан намаас бүх шатанд 40 орчим хувийн нэр дэвшилтийг эмэгтэйчүүдээ хийнэ гэсэн. Бид шат шатандаа буюу Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлж, нь төрүүлэх шаардлага байгаа. Тийм учраас Орон нутгийн сонгуулийн тухай хуульд анхаарч ажиллана. Нам дотроо дотоод ардчиллын хүрээнд бүх шатанд эмэгтэйчүүдээ  бодлогоор дэмжиж ажиллана" гэлээ.


-Ц.Уянга: Процессыг харахад шударга явагдана гэдэг итгэл надад төрөхгүй байна-

Ц.Уянга: Нийгэм нэг л хүлээттэй байгаа. Нийгэм Ардчилсан намыг л хүлээж байгаа. Энэ намаас аврал эрсэн хүлээлт бий. Өнөөдрийн шийдвэрээс хамаарч дараа дараагийн шатны өрсөлдөөн хамаарна. Би үнэхээр манлайлагч мөн үү биш үү гэдгээр сорьж байна. Үйл ажиллагаа цаг ч хүрээгүй болоогүй байна. Энэ явагдаж байгаа процессыг харахад шударга явагдана гэдэг итгэл надад төрөхгүй байна. Орж ирж байгаа уур амьсгалыг харахад хүмүүс бие биенээсээ их жийрхсэн байдалтай байдаг юм байна. Нам үнэхээр үзэл санаан дээр нэгдсэн үү, эсвэл хуучин бугшсан аргаа шийдээгүйгээр сонгууль гэдэг зүйлээр машинаа ажиллуулаад явах уу гэдэг нь сорилт дээр манай нам ирж байна.


-АЭХ-ны ерөнхийлөгч: Гол өрсөлдөөн Ц.Уянга, А.Адъяасүрэн хоёрын дунд өрнөх үү-

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох "Дээд чуулган" өнөөдөр /2023.09.25/ “Корпорейт конвеншн”-д 10.00 цагт эхэлнэ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд:

  • УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн,
  • М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа,
  • АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан
  • НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа
  • АН-ын гишүүн Г.Хажидмаа
  • Д.Үүрийнтуяа
  • Д.Эрдэнэсувд
  • Ц.Уянга
  • Н.Одонгуа нарын нийт есөн хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн билээ.

Улмаар НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, АН-ын гишүүн Г.Хажидмаа нарын нэр дэвшигчид нэрээ татсан юм. Тэднийг дэнчингийн мөнгөө хугацаандаа байршуулж чадаагүй гэдэг мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

Одоо зургаан нэр дэвшигч үлдээд байна. Эл зургаагаас А.Адьяасүрэн, Ц.Уянга нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө гэдэг прогноз давамгайлж буй. Тэдний араас Н.Одонгуа, Б.Пунсалмаа нар чамгүй "чанга" өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байна.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн гэгддэг. Саяхныг болтол хөдөө орон нутгаар хөх туг намируулаад хамтдаа яваад ирцгээсэн байдаг. Эл ерөнхийлөгчийн суудлын тохироогоо эртнээс хийсэн гэдэг мэдээ сэлт шидүүлж, чамгүй хөрөнгө ч цацаж байгаа сурагтай. Харин Ц.Уянгын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг. Үүнийг нь бататгах мэт, Ц.Элбэгдорж ч өөрийн цахим хуудаснаа ил цагаанаар амжилт хүссэн сэтгэгдэл бичсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-09-25 11:24

punsalmaag demjij bn

Зоёо
Зоёо
2023-09-25 12:51

Адъяасүрэн гишүүнээ дэмжиж байна

Зочин
Зочин
2023-09-25 14:30

Энэ улсад хулгайч луйварчид л эрх мэдлийн төлөө үхэлцэх шив

Зочин
Зочин
2023-09-25 16:04

женкогийн хүн гэсэн үү тэгвэл хулгайч л байж таарна доо

Зочинжонхуу
Зочинжонхуу
2023-09-25 19:42

Батгана суусан газар өттэй
Баттулга явсан газар хулгайтай

Зочин хн
Зочин хн
2023-09-25 20:10

үнэндээ бол энэ Адъяасүрэн гэдэг хүн үнэхээр улс төрийн боловсрол, мэдлэгээр тун чамл�##�ттай нь сонгуулийн хугацааны жилүүдэд танигдлаадаа. Ганц ч гэсэн бодогын шинжтэй үг Их хур�##� дээр дуугарч байхыг нь харсангүй. харин баахан хулгай хийсэн түүхтэй паянтай л хүнбайна шүүдээ. цаашид ийм хүн их хур�##�д сууна гэдэг хэцүүдээ. ямар ч нэмэргүй нэг сандлын бөглөөс л байх нь мэдээж

зочин
зочин
2023-09-25 21:00

хамгийн хүчтэй өрсөлдөгчгэвэл Жарг�##�ан л байна даа Адьяасүрэн Баттулгад л найдаж байгаа Нилээн олон сар түүнийг дагаад хөх туг энэ тэр гээд явсан.Нэр цэвэр хүн хэрэгтэй байна Тэгээд ч Одонтуяагийн хаана ч хүрэхгүй Сулхан гишүүн

Зочин
Зочин
2023-09-25 21:55

Уянгааг дэмжиж бна

Зочин
Зочин
2023-09-25 22:56

jenko maani adiyagaa haaya neg oriluulchaal baijdee.

Зочин
Зочин
2023-09-26 00:48

Уянга .Уянга . Уянга

Зочин
Зочин
2023-09-26 08:43

Adiyasuren gej dontson amitan bnaa.bolivol taarna

Зочин
Зочин
2023-09-26 09:46

Женког олноороо нийлж дарлаа. Тэгээгүй бол Адьяаг барахгүй бсан бна. Тэр хүчтэй хэвээрээ л бгаа юм бна. Зэвүүн тактиктай даа ца�##�хи чинь

Зочин
Зочин
2023-09-26 10:09

Пунс�##�маа Баярцогтын М-Ойл группын захир�##�, Ц.Уянга мэдэхгүй бүтэхгүй эмэгтэй гэж харагддаг. Шүлс үсэргэх чиглэл, ажигл�##�таар Эдбэгдоржийн уяаны нохой харагддаг. Энэ эмэгтэйг дотны хүн нь дээрээс хараад харам�####�г болов уу гэж бодогддог. Элийрэгч нь тэнэглэл ихэддэг.

Зочин
Зочин
2023-09-26 12:11

Аав шигээ бас мэдрэл байх вийдээ

Холбоотой мэдээ

Back to top button