Хиллари Клинтон Кремльтэй үг хаялцав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон болон Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нар бага зэрэг үг хаялцаад авав.
Клинтон мягмар гарагт /2023.09.26/ АНУ-ын Төрийн департаментад болсон өөрийнх нь албан ёсны хөрөг зургийг дэлгэх ёслолд оролцсон юм. Ёслолд оролцохдоо тэрбээр Трамп холбоотнуудаасаа харилцаагаа холдуулах бодлоготой байсан тул 2022 онд АНУ Украиныг дэмжихгүй байж магадгүй гэж зарим хүмүүс бодсон гэжээ.
“Холбоотон болон нөхөдтэйгөө үүсгэсэн маш олон гүүрээ шатаасан тул зарим хүмүүс тэгж бодсон байх. Бид Украинд ардчиллыг хамгаалж, НАТО-г өргөжүүлсэн. Харамсалтай л байна даа Путин ээ, та өөртөө л үүнийг авчирсан” хэмээн Клинтон цугласан олны өмнө хэлсэн байна.
Түүнийг ингэж хэлсний дараа, лхагва гараг /2023.09.27/ Кремль мэдэгдэл хийжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков 2009 онд АНУ-аас ОХУ-д өгсөн бүтэлгүй бэлгийг дурдсан аж.
2009 онд Клинтон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровд “Шинээр эхлэх” гэсэн утгатай үгийг англи, оросоор бичсэн улаан товчийг бэлэглэж юм.
Оросоор шинээр эхлэх гэдэг үгээ “Перегрузка” гэж бичсэн байжээ. Перегрузка нь шинээр эхлэх бус хэт ачаалал гэсэн утгатай үг юм. Америкчууд тухайн үед перезагруцка гэж бичих ёстой байснаа перегрузка гэж алдаж сийлжээ.
Песков энэ явдлыг дурдаж Клинтон ОХУ-д бүх зүйлийг орвонгоор нь эргүүлдгээрээ алдартай гэж хэлжээ. Тэрбээр нэмж гэхдээ юу юунаас илүү 2009 оны ичмээр явдлаараа манайд алдартай хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хиллари Клинтон авгай чинь isis бүлэглэлийг байгуулж бас санхүүжүүлж байсан террорист авгай даа.Л�##� ын улс гэх террорист байгууллагыг АНУ байгуулж санхүүжүүлж байв.Сүүлд нь лав улс байгууллага нь өөрсдийн эсрэг боссон учир л�##�ын улсын эсрэг бас араб африк түмний эсрэг isis бүлэглэлийг байгуулж байсан террорист улс даа.