Инфляц тэнгэрт хадсан Аргентин дахин сонгууль явуулна

Хэт өндөр инфляцад дургүйцсэн Аргентинчууд ням гарагт /2023.10.22/ ерөнхийлөгчийн сонгуульд санаалаа өгцгөөв. “Reuters” агентлаг мэдээлснээр тус улсад Инфляц өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулахад 138 хувь болсон юм.
Харин өмнөх сартай харьцуулахад 12.7 хувиар нэмэгдсэн байна. Үүний улмаас Аргентины төв банк аравдугаар сарын 12-ны өдөр бодлогын хүүгээ 133 хувь болгосон.

Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчид нь зүүний бодлоготой Сержио Масса, барууны бодлоготой Хавьер Майлей нар юм. Одоогийн байдлаар санал тооллого 90 хувь хүрч нийт саналын 36.33 хувийг Масса, 30.18 хувийг Майлей авсан байна.
Санал хураалтад сонгууль өгөх иргэдийн 75 хувь буюу 25 сая хүн оролцжээ. Масса болон Майлейгийн хэн нь ч ялалт байгуулах хэмжээний санал авч чадаагүй юм. Ялалт байгуулахын тулд нэр дэвшигч нийт саналын 45 хувь, эсвэл 40 хувийн санал авч бусад нэр дэвшигчдээс 10 хувийн саналаар илүүрхэх ёстой. Ийм учраас Аргентин ирэх сард дахин сонгууль явуулах болов.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.