Гадаад мэдээДЭЛХИЙ

Непалд хүчтэй газар хөдөлж 128 хүн нас баржээ

Непал улсын баруун хэсэгт оршдог Жажаркот мужид хүчтэй газар хөдөлсний улмаас 128 хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртсэн гэж албаныхан мэдээлжээ.

Газар хөдлөлт баасан гарагийн /2023.11.03/ 23:47 минутад 6.4 магнитуд хүчтэй болсон гэж Непалын Үндэсний газар хөдлөлт судлалын төв мэдээлсэн байна. Германы гео-шинжлэх ухааны судалгааны төв хөдлөлтийн хүчийг 5.7 магнитуд гэсэн юм.

Харин АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг 6.2 магнитудаас бууруулж 5.6 магнитуд гэж мэдэгдсэн байна. Албаныхан нас барсан хүмүүсийн тоо илүү өндөр байж магадгүй гэж эмээж байгаа юм. Учир нь газар хөдлөлтийн төвтэй ойролцоо оршдог уулын тосгонуудтай харилцаа тогтоож амжаагүй байгаа аж.

Жажаркот муж нь ойролцоогоор 190 мянган оршин суугчтай. Непалд өмнө нь 2015 онд хоёр удаа дараалж хүчтэй газар хөдөлсний улмаас 9 мянга орчим хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

2015 оны газар хөдлөлтийн улмаас хотууд, олон зуун жилийн түүхтэй сүм хийдүүд болон түүхэн дурсгалт газрууд, нийтдээ нэг сая гаруй барилга байгууламж нурсан байдаг. Үүний улмаас 6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол Непалд учирсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button