"Г.Занданшатар даргатай хувийн асуудал байхгүй. Хуулиа засуулаач гэж шаардаж байна"
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон АН-ын зарим гишүүд өнөөдөр /2024.01.17/ Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, олон нийтэд хандан мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэлэхдээ "Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар сайдын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар мэдээлэл хийж, ҮХЦ-д хандаж байна. УИХ бол хамгийн түрүүнд хуулиа ягштал баримтлах учиртай. 2024.01.11-нд УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн энэ хууль маргаан дэгдээлээ. Олон нийт бухимдлаа илэрхийлж байна. Хуулийн бүрдэл болоогүй нэлээдгүй зөрчилтэй хууль болсон. Үндсэн хууль, Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж зэрэгтэй зөрчилдөж байна. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатарыг хуулиа дээдлэхийг, засаж залруулахыг шаардсан агуулгатай. Бүрдэл болоогүй хуулийг хэлэлцүүлж байгаа нь буруу.
Үндсэн хуулийн 25.7-д Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгагдана гэж заасан байдаг.
Тухайлбал, энэ хуулийн 6-р бүлэг дээр Гадаадын хөрөнгө оруулалтай төрийн өмчит компаниудын зохицуулах зохицуулалтыг ор тас алга болгосон. ҮАБ-д нөлөөлөл ноцтой аюултай. Түүнээс биш Г.Занданшатар даргатай хувийн асуудал байхгүй. Хуулиа засуулаачээ, баримтлаачээ гэдэг шаардлагыг л тавьж байгаа юм" хэмээлээ.
Тэгвэл өчигдрийн /2024.01.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга индэр дээрээс "Х.Баттулга ч, Ч.Хүрэлбаатар сайд ч тэр. Нийгмийг талцуулахаа больсон нь дээр. "УИХ-ын гишүүдийг шантаажилж хууль батлуулна, зогсооно гэж одоо байхгүй. Намайг нэг талаас Үндсэн хуулийн цэцэд өгнө, нөгөө талаас зургаан сараар хуулийг барилаа гээд байдаг. 2013 онд баталсан, одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд 100 жилээр газрыг эзэмшүүлж, ашиглуулна гэх заалтыг баталчхаад одоо хууль зөрчсөн гээд цэцэд өгөх асуудал яриад гүйгээд байгаа нөхөд нийгмийг талцуулж, төөрөгдүүлж, шоуддагаа болих хэрэгтэй" хэмээсэн.
Хөрөнгө оруулалтыг хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулах үед МАН-аас Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүд картаа сугалаад алга болсон гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцолсон. Улмаар өнгөрөгч пүрэв гарагийн хуралдаанаар АН-ын бүлэг эл хуулиар гураь хоногийн завсарлага авсан. Энэхүү хугацаа өчигдөр дууссан юм. Өнөөдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ. Тиймээс хэлэлцэх эсэхийг хэлэлцэж амжихгүй чигтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иш энэ нүүрсний хулгайч охин одоо юу ч билээ дээ. Ичихгүй бас олны нүдний булай болоод яана даа
Зөв л юм шаардсан байна ш дээ
Нөхөр нь ТИС ийн багш тэгээд хулгайг нь өөгшүүлэгч ийм сэхээтэн нэртэй шулмасууд Ард олноор доог тохуу хийн энд тэнд хээв нэг анг�##�заж явах юмаа
Hujaa bizdee nuhurn nuursnii tom kompanitai
Энэ хүүхэн одоо яаж ч д�##�жиганаж гүйгээд ирэх сонгуулиар гарахгүй дээ. Өргөн олон мөн чанарыг чинь сайн мэдэж авсан шүү
461-д жонхуу нь х�##�уунаараа аягатайгаа хүлээж байгаа санаа зоволтгүй !
Энэ муу авилгачин арзгар �########� хугацаа нь дуусах гээд амиа тавьж, �##�аа маажиж бна доо, көөркөс !
За энэ авгай шоу хийж эхэллээ
Nuursnii hulgaich pop awgaidl tarhiduulaw
Нүүрсний хулгайч Адьяасүрэн, Адишаа нар үхтлээ сандарч байна аа удахгүй нарсанд очино доо хэмжээнээс хэтэрсэн шун�##� ийм л хорлонтой байдаг.