Нийгэм мэдээ
Олон улсын тусгай олимпын 10 элчийн нэгээр Б.Ерөөлт хүү сонгогдлоо
Төгөлдөр хуурч, Монгол Улсын Тусгай Олимпын тамирчин Б.Ерөөлт Олон улсын Тусгай Олимпын 2024-2028 оны 10 Глобал Мессенжерийн нэг буюу Зүүн Азийн бүсээс шалгарсан элч төлөөлөгч болжээ.
Түүний хувьд оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн дуу хоолой болж, тэгш хамруулсан нийгмийг хөгжүүлэхэд дэлхийн хэмжээнд олон нийт, бизнес, засгийн газруудад нөлөөлөх үүрэг хүлээх юм.
Б.Ерөөлт нь Монгол Улсын тусгай олимпын тамирчин төдийгүй, Тусгай олимпын Азийн бүсийн манлайлагч тамирчин юм. Тэрбээр 10 настайгаасаа хойш ширээний теннис тоглож, Азидаа тэргүүлэх мундаг тамирчин билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.