Нийгэм мэдээ

Малчдад туслах хандивын барилдааны цахим бүртгэл эхэллээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос санаачлан зохион байгуулах “Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.  

Тус барилдааны шууд дамжуулалтын үеэр хандивын данс байршуулан ажиллах бөгөөд аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, бөхчүүд өөрсдийн сонгосон аймаг, сум, малчдад хандиваа гардуулан өгөх боломжтой. 

"Малчин түмэндээ тусалъя" хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүд ЭНД зааврын дагуу бүртгүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button