Нийгэм мэдээ

Ховд аймгийн Алтай суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 343 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-45°40'12.0", У-92°14'24.0"/ өчигдөр /2024.03.13/ оройн 22:31:32 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 22:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай ОБГ-т мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button