Нийгэм мэдээСПОРТ

Түргэн тоглолтын ОУ-ын тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул түрүүлж, Т.Мөнхзул дэд байр эзэллээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул түрүүлж, Т.Мөнхзул дэд байр эзэллээ

“Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь  Их мастер цолтон байсан аж. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо.

Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж байгаа бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button