Нийгэм мэдээ

"Унадаг дугуй, скүүтэртэй зорчигч автозам руу орж болохгүй, зөвхөн зориулалтын бүсээр зорчино"

Урин цаг ирж, иргэд цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь ихэсч байна. Үүнтэй холбогдуулан зам тээврийн осолд орох тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм. Иймд ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнээс унадаг дугуй, скүүтэртэй зорчигчийн зохицуулалтын талаар тодруулга мэдээлэл авлаа.

-Цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай зорчигчийг хөдөлгөөнд оролцохыг нь хэрхэн зохицуулдаг вэ?

-Цахилгаан скүүтэр, унадаг дугуйг хэрэглэх журамд заасны дагуу замын хөдөлгөөнд оролцох ёстой. Унадаг дугуй, скүүтрээр 10 хүртэлх насны хүүхэд тоглох бол асран хамгаалагчийн хараа хяналтад байна. Хэрвээ зам руу орвол явган хүний замаар хараа хяналттай зорчиж болно. Ганцаараа унах бол зориулалтын тоглоомын талбай, хашаандаа тоглоно.

Мөн 10-14 насны хүүхэд унадаг дугуйг бие даан зөвхөн явган хүний болон зориулалтын тэмдэглэгээ бүхий замаар унаж болно.

Харин 14-өөс дээш насныхан унадаг дугуй, скүүтэрээр зорчихдоо дугуйн болон явган хүний зорчих хэсэггүй үед нэгдүгээр эгнээг баруун тал руугаа шахаж түр зорчиж болно.

-Хөдөлгөөнд оролцож байхдаа юуг анхаарах ёстой вэ, голчлон ямар зөрчлүүд ажиглагддаг вэ?

-Унадаг дугуй, скүүтэртэй зорчиг зам хөндлөн гарахдаа тухайн хэрэгслээсээ бууж, түрж гарах ёстой. Мөн уулзвараар нэвтэрч хөдөлгөөнд оролцож болохгүй. Зорчих хэсгийн хамгийн баруун жигүүрийг шахаж явах заалтыг зөрчиж замын голоор, эсрэг урсгалаар зорчиж болохгүй.

-Тухайн хэрэгсэлд бүрэн бүтэн байдлын шалгуур байдаг уу?

-Шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож байгаа бол тод гэгээлэг хувцас, гэрэл ойлгогчтой хантааз өмсөх хэрэгтэй. Авто машины бүрэн бүтэн байдал гэдэгтэй адил тус хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Ингэхдээ, шөнийн цагаар цагаан өнгийн зам гэрэлтүүлэгч, ардаа улаан өнгийн гэрэл цацруулагч, тоормос ажиллагаа хэвийн, хонхтой байх ёстой. Эцсийн эцэст дүрэм зорчиж хөдөлгөөнд оролцож байгаад автомашинд мөргүүлбэл хамгаалалт багатай зорчигч л эрүүл мэндээрээ хохирно шүү дээ.


Цахилгаан скүүтэр жолоодож байгаа иргэдэд олон улсаас зарласан зургаан зөвлөмж байдаг аж.

  1. Толгойдоо хамгаалалтын малгай зүүх
  2. Сундалдаж зорчихгүй байх
  3. Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас хэрэглэхгүй байх
  4. Чихэвч зүүж, автомашины сигналыг сонсохгүй байх хэмжээнд тусгаарлаж болохгүй
  5. Согтуугаар хөдөлгөөнд оролцохгүй зэрэг алтан дүрмүүд бий.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-26 12:51

M#l shig belchidegdee duguj scooteruud ursgal surna 2 bolon 3 egneegeer zorchino ter surroon unaj bgaa xuuxsuudiig boliulax xeregtei sundlana bie bieniigee A angilliin unemlexeer unuuldag bolgox xereggtei surrooniig

Зочин
Зочин
2024-03-26 13:49

цахилгаан болон энгийн унадаг дугуй, скүүтэр унасан нөхдүүд чинь явган хүний замаар явдаг. УБ-ын нарийхан явган хүнийй замаар тэднийг явуулахыг хориглох хэрэгтэй. Явган зорчигчдыг тайван явуулахгүй сүлжилдэж давхилдана, хүмүүсийг шүргэнэ, мөргөн тэгээд бас хэрүүл хийнэ. Тэдэнтэй зөрөх гэж бөөн зовлон нэмэгдсэн. Явган хүний зам дээр дуртай газраа скүүтэрээр орхиж, тэднийг нь тойрч гарах хэрэгтэй болдог. Скүүтэрийхэн өглөө зүгээр л яваган хүний зам дээр бөөнөөр нь зогсоолж болгож зам эзлээд орхичихдог. Ямарч зохицуул�##�т байхгүй .

иргэн
иргэн
2024-03-26 16:22

Замаа сайжруулж, өргөтгөх хэрэгтэй, хотын төвөөр чөлөөтэй дугуйгаар зорчих боломж олгох хэрэгтэй, түгжрэлээс гарах нэг шийдэл шүү.

Зочин
Зочин
2024-03-26 20:27

Скүүтэр унадаг дугуйндаа замаа гаргаач явган хүний замаар хүн дайрч байна шүү, эсвэл хориооч

Зочин
Зочин
2024-03-26 21:47

Хөгжлөө дагаад ту�####�а замтай болох цаг болсон.

Нийслэл жолооч
Нийслэл жолооч
2024-05-14 08:46

Авто зам гээд нэрээ ойлгоочээ. Яагаад энэ асууд�##� үүсч эхлэхэд нь дуугүй байв. Нэлээн хэдэн хүн осол гарахад нь яригдаж эхлэв.

Зочин
Зочин
2024-05-14 09:25

авто зам гэж ойлголт монгол улсын замын хөдөлгөөний дүрэм болон, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд байхгүй байдаг байгаа шүү, тэрийгээ ойлгочихоорой

Зочин
Зочин
2024-05-14 12:32

Нэг дугуйтай хүн машины тоог нэгээр цөөлж байгаа гэдгийг ойлгоод дүрэм, замдаа өөрчлөлт оруулаач.
Түгжрэлийн эсрэг гээд л ярина, үнэн хэрэгтээ амьдр�##�д нийцэхээ байсан дүрмээ яриад л онолдоод л сууцгаана.
"Албан тас�##�гааны цонхноос амьдр�##� сайхан харагдана" гэж яасан үнэн үг вэ.

Зочин
Зочин
2024-05-14 13:57

"явган хүний болон зориул�##�тын тэмдэглэгээ бүхий зам"-р явж болно гэнэ үү. Явган хүний замаар явах биш давхилдаж, явган зорчиогчид хийснээн их садаа болж, бухимдуулж байгааг мэдэж байна уу. Гудамжаар зүгээр сайхан тайван явдаг үгүй болсон. Айдсан дунд явдаг болсон. Нөгө Аз жарг�##�тай Улаанбаатар энээ тэрээ гээд байсан одоо тэгээд энэ үү????? Новш гэж

Зочин
Зочин
2024-05-14 14:50

Францчууд туршаад хаясан юмыг монголд оруулж ирж олон хүүхэд бэртээхнээ эртхэн боль

Зочин
Зочин
2024-05-14 15:05

Yawgan hunii zamaar tgd 40km hurtel hurd avah bolomjtoi scooter, tsahilgaan surron zereg zorchih ni zuv uu?
Yer ni 25km/h aas deesh hurd avah surron zergiig yadaj zamiin hudulguunii duremd zaaj unemleh shaarddag bolmoor bnaaa

Холбоотой мэдээ

Back to top button