Нийгэм мэдээ

Хонины махны үнэ 2500 төгрөгөөр нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай байна

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний гол хэрэглээ болох махны үнэ сүүлийн хоёр сарын дотор 2000-2500 төгрөгөөр нэмэгдээд байна. Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гарч, энэ нь зах зээлийн үнээс 4-6 мянган төгрөгөөр хямд байгаа ч үнэд нөлөөлсөнгүй.

Энэ удаад "Хүчит шонхор" захын худалдаачдаас махны нийлүүлэлт, үнийн талаар тодрууллаа.

Худалдагч Х: "Хонины цул мах 12500 төгрөг, ямааны цул 9500 төгрөгийн үнэтэй байна. Махны үнийн хувьд өмнөх саруудаас нэмэгдсэн. Хонь гэхэд л 2000-2500 төгрөгийн зөрүүтэй байна. Яагаад гэвэл хонины махны нийлүүлэлт муу байгаа учраас үнэ нь ингэж нэмэгдэж байгаа юм. Харин ямааны махны үнэ харьцангуй тогтвортой, үхрийн цул мах 15-19 мянган төгрөг, адууны мах 11 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин амьд малын үнэ, ханшийн тухайд,

Эр ямаа- 100.000-140.000 төгрөг

Хонь- 150.000-280.000 төгрөг

Адуу- 800.000-1.000.000 төгрөг

Сарлаг- 900.000-1.700.00 төгрөг

Тэмээ- 1.000.000-1.800.000 төгрөг

Үхэр- 1.000.000-2.300.000 төгрөг

Худалдагч Ц: "Бид одоо өвөл нөөцөлсөн махаа л зарж байна. Хүмүүсийн худалдан авалт муу байгаа. Махны нийлүүлэлт хөдөө орон нутгаас ирэх нь багассан. Тийм болохоор махны үнэ огцом нэмэгдэх эрсдэл байгаа гэж харж байна. Иргэд худалдан авах чадваргүй байна уу эсвэл зах, худалдааны төвөөс авахаа больчихсон юм уу. Өнөөдөр хүү багатай мөнгөөр махаа нөөцөлчихсөн бол үүнээс хямд үнээр махаа авч иднэ шүү дээ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2024 10:07

БИТГИЙ ХУЦ ТЭНЭГЭЭ АРД ТҮМЭН ЧАМД ХҮҮ ӨНДӨРТЭЙ ЗЭЭЛ ӨГЦӨН ЮМ УУ? МАНИАС ӨШӨӨГӨӨ АВДАГ ЯАСАН МУУХАЙ МУУДСАН МАХ ВЭ? ЧИ ДЭЭД АМ ДООД ХОЁР АМАА НИЙЛҮҮЛЭЭД ТРАНШЕИД ОЧООЧ ЛА МИНЬ ХУЦАЖ ГЭНЭ БЫСДА ВЭ? ХӨӨШ

Иргэн
Иргэн
3 сар 28, 2024 13:07
Reply to  Зочин

Алтан тариагийн эзэн шиг юм яриж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button