Нийгэм мэдээ

ЦУОШГ: Цасан шуурга өнөө шөнө Дорнодын өмнөд хэсэг хүрээд намжина

Өнөөдөр зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурч гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрээд байна.

Үргэлжлэн буй гамшигт үзэгдэл хэдий хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсээс тодрууллаа.

Ингэхэд "Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч байна. Мөн говийн аймгуудын өмнөд хэсгээр шороон хүчтэй шороон шуургатай байна. Өнөө шөнөдөө цасан шуурга Дорнодын өмнөх хэсэг хүртэл шуураад намжих хандлагатай байна.

Маргааш /2024.03.28/ Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 4 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Мөн дөрөвдүгээр сарын нэгнээс дахин хүйтэрч, цасан шуурга шуурах эрсдэлтэй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-27 23:06

Энэ цасан шуурга Мэнэнгийн т�##� хүрч түймрийг унтраах болтугай !

Холбоотой мэдээ

Back to top button