Нийгэм мэдээ

CU, GS25-ын хоол: Нийлүүлэгчээс авдаг/Нэрийг нь дурьдах боломжгүй

Мантуун бууз, ороомог, пирошки, хуушуур зэргийг өмнө нь бид дэлгүүр, ТҮЦ-ээс л авдаг байлаа. Энэ нь хэвийн үзэгдэл мэт ойлголттой байсныг GS25, CU зэрэг гаднын сүлжээ дэлгүүрүүд орж ирж, өөрчилсөн. Гэхдээ тус дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа хоолноос хүн, амьтны үс зэрэг гардаг нь эрүүл ахуйн чанарын шаардлагыг зөрчиж байна. Чухам тэд хаанаас хоолоо оруулж ирж, хаана шалгуулдаг зэрэг асуудал нь тодорхой бус байдлыг иргэдийн дунд үүсгээд буй.

Бид дээрх асуудлаар СU, GS25 дэлгүүрийн харилцах утастай холбогдон, холбогдох ажилтнуудаас мэдээллийг авлаа.

-Зарим хүмүүс хоолны орцонд олсон зүйлээс болж харшил нь сэдэрч гомдол гаргадаг. Өөр асуудал байхгүй-

CU- Бид савалгаатай хоолоо өөрсдийн үйлдвэр болон нийлүүлэгчээс авдаг. Хоолны эрүүл ахуйн мэргэжлийн хянан шалгагчтай учраас гаднаас хүмүүсээр шалгуулдаггүй. CU хоолны үйлдвэр өдөрт 8,000 эрүүл чанартай хоолыг хугацаа уртасгагч, тогтворжуулагч бодисгүй, хүнсний элдэв нэмэлт орц, амтлагчгүй үйлдвэрлэн нийлүүлдэг.

Хүнсний аюулгүй байдлын олон улсын аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын (HACCP) Үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) тогтолцооны стандартыг хангасан Монголын хамгийн анхны нэг чиглэлийн урсгалтай нийтийн хоолны үйлдвэр юм. Хүмүүс манай хоолонд их ам сайтай байдаг. Хоолны тал дээр гомдол ирж байсан тохиолдол тун цөөхөн.

GS25: Манай дэлгүүрийн судалгааны багаас хэрэглэгчдэд хамгийн амттай, олон төрлийн хоолны сонголтуудыг хийдэг. Бидний хоол үйлдвэрлийн төв нь өдөр бүр шинэ хоолнуудаа үйлдвэрлэж, өглөө бүрийн 6 цагт салбарууддаа түгээлтээ хийдэг. Түүхий эд, материалаа хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн албан ёсны бэлтгэн нийлүүлэгч нараас авдаг. Солонгос зөвлөхийн зөвлөмжийн дагуу нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд явагддаг тул олон улсын стандартад бүрэн нийцдэг. Нэрийн хоолнуудын амт чанар, жор тунг Дэлхийн аварга мастер тогооч тааруулан өдөр бүр амт чанартай хоолнууд хийдэг. Бид хоол нийлүүлдэг байгууллагаа дурдаж болохгүй. Яагаад гэвэл манайх тус байгууллагатай гэрээ байгуулсан учир хамаагүй зарлаад байх болохгүй. Тийм болохоор хамтын ажиллагаанаас их хамаардаг. Манай дэлгүүрт хоолны асуудлаар нэг их санал гомдол ирээд байдаггүй. Яахав хоолонд орсон зарим орцноос болж харшил хөдлөөд ирсэн тохиолдол бол бий.”

Сүлжээ дэлгүүрүүдийн холбогдох хүмүүс бүгд өарсдийн хоолны чанар, стандартын талаар тодорхой мэдээллүүд өгч байлаа. Үнэхээр тэдний хэлсэн шиг “CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд сайн чанарын хоолыг хийж чадаж байгаа юу? гэдэг асуултад хүнсний технологич Г.Амар хариуллаа.

-Сүлжээ дэлгүүрүүд хоол үйлдвэрлэл нь сайн ч гэсэн хадгалахдаа алдаа гаргадаг-

Би заримдаа өглөө эрт CU ороод юм авч иддэг. Өглөө болохоор бүх зүйл шинэхэн их амттай байдаг. Харин удаандаа хоол нь хэт нялцайх, хатах зэрэг асуудал бий. Уг нь дээрх дэлгүүрүүд хоол үйлдвэрлэлтийн хувьд их сайн хэдий хадгалах тал дээрээ их муу харагдаад байна. Мэргэжлийн хүний хувьд би тэднийг засаж залруулаасай гэдэг үүднээс ингэж болохгүй гэдгийг орох болгондоо л хэлдэг. Гэхдээ “Заа ойлголоо” гэж хэлчхээд сарын дараа ороход яг хэвээрээ байж байдаг.

Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4+60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.

Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг өрөөнд 2 цагаас илүү хугацаагаар битгий үлдээ. Бичил биетэн үржих аюултай. Энэ мэт алдаа гаргаад байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд халдаж буйн нэгэн жишээ гэж харж болно.” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрэнхүү
Сүрэнхүү
2024-03-29 08:23

+5 хэмээс +60 хэм шүү хөө

Зочин
Зочин
2024-03-29 21:00

Хоол нийлүүлэгчээ нуудаг болохоор л но их бий гэсэн үг

Зочин
Зочин
2024-03-30 07:20

Хотоор л дүүрэн Нүх бүрт энэ Дэлгүүр шиг юмнууд бх юм
Барааныхаа үнийг буулгаж Хүн бүрт Таатай үйлчилгээ Үзүүлээч ээ.....
Барааныхаа үнийг өдөр бүр л нэмээд бдаг шүү
Хэт баяжих аминд цөмтэй гдг үг бдаг
Арай л шоргоолжилж бна шүү

Зочин
Зочин
2024-03-30 08:19

Gs25 shine nogoonii salaad bol goyo chanartai baidag, mayonnaise ni ix goyo amttai, delguuriinxees ix uur goyo amttai baidag yum daa. Xuushuur, taxiani max ni amttai l baisan daa.

Батбаяр
Батбаяр
2024-03-30 09:33

Хэн нэгэн эрх мэдэлтэн дарга нарын хамаар�##�тай компани л хоолыг нь шахаж байгаа болоод нэрийг хэлж чадахгүй байна гэдгээ хэлээд л байна. Хэлчихвэл үйл ажиллагаа нь зогсож бизнес дампуурна. Монголд ийм л шантааж дарамтан дор бизнес хийж байна шүү дээ.. доор дээргүй бүх л бизнес эрхэлж байгаа хүмүүс ийм замаар явахаас өөр ямарч сонголт �##�га даа.. хэрийн хүн биелүүлж дийлхээргүй стандарт дүрэм журам зөвшөөрөл... авилгыг нь өгчихвөл тэдгээр нь үйлчилхээ больдог ийм л эрх мэдэл �##�бан туша�##�тантай ялзарсан ТӨР ЗАСАГ ......!!!!!!!!

Зочин
Зочин
2024-03-30 11:53

Эд юмны үнэ ямар байхыг өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний үнийг сүлжээ дэлгүүр л мэднэ.энэ үнийг нь гүйцэх гэж дэлгүүр захууд ур�##�даж байна даа

Зочин
Зочин
2024-03-30 20:01

Хичээсэн хоносон бүү мэд хатан харласан хуушуур нялцгай гурилтай мантуун бууз хог хог

Гэрэл
Гэрэл
2024-03-31 10:09

Дээрхи сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бүтээгдэхүүн дотор нөгөө эмээлтийн өмхий махыг үнэр амтыг нь дарах бодис хийгээд л зарж байгаа.бид тэр мах хаачив гэж холоос хайгаад хэрэггүй.сүлжээ дэлгүүрүүдийн зарж байгаа бэлэн хоолонд л шинжилгээ хийхэд авсан эзэн нь гараад ирнэ.үүнийг хэн авч иддэг вэ гэхээр хүүхэд з�##�уучууд.УИХ ын гишүүн Ануужин эрүүл зөв хооллолтын т�##�аар их ярьдаг эх хүн.Энэ асууд�##� дээр ганц үг дуугарахгүй байгаа нь хачин санагддаг.өөрийн хүүхэд эрүүл хүнс идэж байв�##� бусдын хүүхэд юугаа идэх нь маньд хамаатай юу гэж боддог юм байхдаа

Ээж
Ээж
2024-03-31 13:35

Хуушуур,пирошки нь онцгүй муухай амттай юм бна лээ.дахиж авахгүй.Тэгээд үнэтэй.Хүүхдүүд аргагүй авч иддэг бололтой.

Зочин 132..
Зочин 132..
2024-03-31 17:30

Ер нь хян�##�т ш�##�г�##�т ялангуяа гэнэтийн ш�##�г�##�т хийхээ болчихсон нь хоол үйлдвэрлэлийг замбараагүй байд�##�д оруулжээ. Үүнийг шүүх нь дэмжсэн шийдвэр гаргаад л. Шүүх ч дампуурлаа үарласан нь дээр байх аа.

Зочин
Зочин
2024-04-01 06:49

Ёстой хор болох чанаргүй хоол хатсан харласан өнгө нь дээр нь барааны үнэ хэт өндөр аоол нийлүүлэгчээ хэлж чадахгүйн бас бөөн бөөн но байгаа таарчдэээ

Hah
Hah
2024-04-01 17:58

Хуцдаг айн Солонгост тэгэхийн бол үйл ажиллагааг ийн зогсоодог

Заас
Заас
2024-04-01 18:17

Том том хуцхиин оронд нүүрс ногоон автобус ждүгиин мөнгө хаачив гээд хуцаач

Зочин
Зочин
2024-04-02 10:31

архи зарахыг зогсоох хэрэгтэй. з�##�уусыг буруу хэрэглээнд сургах �##�сын бодолтой байхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button