Нийгэм мэдээ

Сураггүй алга болсон 82 настай эмэгтэй эсэн мэнд гэртээ иржээ

2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Баянхонгорын Богдод 82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 27-ны өглөө Онцгой байдлын газарт өгсөн байна. Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд малчин 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Харин 2024 оны гуравдугаар сарын 29-ны 09.00 цагийн үед Баянхонгор аймгийн онцгой байдлын ерөнхий газраас, "82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй алга болсон. Тухайн үед шороон шуурга шуурч байсан тул хэсэг айлд байж байгаад өөрөө гэртээ эсэн мэнд ирсэн байсан" хэмээн мэдээллийг өглөө.

Өнөөдөр III/29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
.зочин
.зочин
2024-03-29 09:16

ашгүй дээ..ёстой бие, ухаан сайтай сайхан хөгшин байна даа..эрүүл энх урт удаан наслаарай!

Зочин
Зочин
2024-03-29 11:38

Утас ажиллахгүй юу

Иргэн
Иргэн
2024-03-30 12:43

гар утас байдаггүй юм уу?????

Back to top button