УЛС ТӨР

АПУ ХК Б.Ганхөлөг, П.Батчимэг хоёрын нэгт нь 5-10 тэрбумаар мандат авч, нөгөөг нь тойрогт зүтгүүлнэ

Агуулгын товчлол: АПУ ХК П.Батчимэг, Б.Ганхөлөг нарыг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлсэн ч нэг нь Дорнодод, нөгөө нь төрсөн нутаг Өвөрхангайд ялагдал хүлээсэн. Энэ удаа дахин нэр дэвшүүлэхээр ажиллаж эхэлжээ. Ингэхдээ АПУ ХК нэг хүнээ намын жагсаалтаар, харин нөгөө хүнээ сонгогдох боломж хамгийн өндөр гэж үзсэн тойрогтоо зүтгүүлэх хувилбар яригдаж байна.


Дэлгэрэнгүй.

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Энэ сонгуулиар парламент 76 биш 126 гишүүнтэй болж, мөн тойрог бүсчлэгдэж байгаа тул улс төр илүү өргөн хүрээнд өрнөх чигтэй. Одоогоор хэн хэн, хаана нэр дэвшихээр горилж байгаа вэ гэдэг бат биш ч эхний байдлаар тодорхой болж эхлэх дүр зураг уншигдаж эхлээд байна.

Аль ч сонгуульд томоохон бизнесүүдийг нэрийн хуудсаа болгосон нэр, нөлөө бүхий эрхмүүд өөрийн хүнээ парланментад суулгахаар зорьдог. Тэр хэмжээгээрээ мөнгө ч хаядаг. Жишээ нь, энэ жилийн тухайд АПУ ХК 126 гишүүнтэй парламентад хоёр ч хүнээ суулгахаар ажиллаж байна. Тэд бол АПУ-ийн гэх тодотголтой Б.Ганхөлөг, П.Батчимэг нар юм.

П.Батчимэгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Дорнод аймагт "Хүчтэй урагшилъя" уриатайгаар нэр дэвшиж, П.Сэргэлэн генералд ялагдсан. Харин Б.Ганхөлөгийн хувьд Ардчилсан намаас X тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшээд унасан. П.Батчимэг/дүү/, Б.Ганхөлөг /хүү/ нар "Шунхлай"-ийн Г.Батхүү агснаар холбогддог маш ойрын хамаатнууд юм.

Бид прогноздоо тэднийг энэ жилийн сонгуулиар нэг /Баянхонгор, Өвөрхангай, Архангай/ болон зургаадугаар /Дорнод, Хэнтий, Сүхбаатар/ тойрогт нэр дэвшинэ хэмээн бичсэн ч хөшигний ард өөрөөр яригдаж байгаа аж.

Тодруулбал, "АПУ" парламентад суулгахаар горилж буй хоёр хүнийхээ нэгийг намын жагсаалтаар буюу мандат худалдаж авахаар тохироo хийж буй бол нөгөө хүнээ хамгийн боломжтой гэж үзсэн тойрогт нь зүтгүүлэхээр болоод байгаа гэх яриа байна.

Өөрөөр хэлбэл, Б.Ганхөлөг, П.Батчимэг хоёрын томсгосон тойрогт аль бага санал авах, боломж хомсыг нь жагсаалтад оруулж, иргэдэд илүү танигдсан, хүчтэй өрсөлдөөн үзүүлэх боломжтойг нь тойрогт дэвшүүлнэ гэсэн үг. АН-ын мандат 5-10 тэрбумын хооронд хэлбэлзэж буй.

Ташрамд дурдахад, АПУ-ийн хоёр 2020 оны сонгуулиар нэр дэвшээд унасан тойргуудаа дахин горилжээ. Тэд өмнө унасан тойрогтоо дахин сонгогдох боломжтой гэж харсан нь гишүүдийн тоо олон болж, тойрог томссонтой холбоотой байж болох.

Учир нь тойрог томссонтой холбоотойгоор дэвшигчид хөдөөд гурав биш юм гэхэд нэг ч гэсэн аймгийн иргэдэд танигдсан эсвэл төрсөн нутаг нь байвал давуу байдал үүсч, түлхэц болно гэж харж буй.

Өөрөөр хэлбэл, 126 буюу өмнөхөөс хоёр дахин олон хүнийг иргэд сонгох тул таньдаг хүнээ дугуйлах магадлал өндөр байх болов уу. Мөн анхны гэх тодотгол ч үүнд нөлөөлөх боломжтой. Тиймээс тэд ч ингэж харсан байж болох талтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-09 09:03

Ийм хөрөнгө орлоготой хувийн компаниудын захир�##� болон өв з�##�гамжлагчдыг төрийн бүх төрлийн �##�бан туша�##�д орж ажиллахыг хориглох хэрэгтэй. Яагаад гэвэл ашиг сонирхолын зөрчил үүсдэг. Япон зэрэг хөгжилтэй орнууд ийм хуультай. Тухайлб�##� японы тоуота, хитачи, мицубиши , сони, шарп гэх мэт компаниудын эзэд болон өв з�##�гамжлагчид улстөр болон төрд ердөө орохгүй байгаа биздээ манай улсын эрхэмүүдээ! Хүний орны зөв бөгөөд сайныг дуурайх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-04-09 14:14
Reply to  Зочин

Явж явж МСS-хэн үр хүүхдээ ч улс төр рүү чихэж тэнэгтэхгүй юм. Өөрсдийнх нь тавиулууд төрөөр дүүрэн л дээ гэхдээ л өөрсдөө улс төрд орж мангартахгүй байгаа нь бас яамай шүү

Зочин
Зочин
2024-04-09 09:09

hezee ch haanaas ch garahgui shygdengiin tangargiin bugnuud

тогтох
тогтох
2024-04-09 09:14

Мөнгөөр их хур�##�д сууд�##� авна гэдэг чинь ороод ашиг сонирхолын зөрчил үүснэ гэсэн үг шүү заав�##� төрийн мөнгөөр компанаа ажиллах боломжоор хагамааргүй байна. Татвар төлөгчид санхүүжүүлэгчид биш эх орон ард түмнээ боддог бизнесменүүдийн очдог газар ч биш

Зочин
Зочин
2024-04-09 09:49

Гахайнууд...

Зочин
Зочин
2024-04-09 09:55

Энэ нөхөд УИХ-д сууж яахгээд байгааг мань бол ойлгохгүй юм байна.

Зочин
Зочин
2024-04-09 10:25

Болио боль та нараар яахын бэ тэр архиа үйлдвэрлээд хүнээ хордуулаад үхүүлээд байгаагаа л багасгаж тус болдоо

Зочин
Зочин
2024-04-09 10:33

Блааамнууд

Зочин
Зочин
2024-04-09 10:43

Ер нь хувийн компанитай өөрийн орлого ихтэй этгээдүүдийг төрд оруулах хэрэггүй. Тэд үнэхээр эх оронч л юм бол компаниа улам өргөжүүлээд татвараа илүү их төлөөд явах хэрэгтэй. Төрд орох гэж улайрна гэдэг бол хувиа бодоод өөрийн орлогоо татварын буюу төсвийн мөнгөөр нэиэгдүүлэхээр санаархаж байнаа гэсэн үг шүү дээ.

Зочин
Зочин
2024-04-09 11:18

ГАНХҮЛЭГ БАТЧИМЭГ ХОЁР ЗОГС БИ ХЭЛЖ БАЙНА ЭНЭ УЛС ТӨР ААВЫГ ЧИНЬ АХЫГ ЧИНЬ АВСАН ОДОО ТА ХОЁРЫГ АВНА МӨРӨӨРӨӨ АРХИА ХИЙГЭЭД ИРГЭДЭЭ ХОРДУУЛААД ЯВЖИЙ ҮХЭЭД ХЭВТЭХ НЬ ТИЙМ САЙХАН ЗҮЙЛ БИШ БӨЛГӨӨ БАТЧИМЭГЭЭ МАНАЙ ДОРНОТОД ДАХИН БИТГИЙ ИРЭЭРЭЙ ХАА БАЙСАН ӨВӨРХАНГАЙН УГШИЛТАЙ ХӨГШИН ГҮҮ ЗОРИГТНЫ ӨЛГИЙ ДОМОГТ ДОРНОТ НУТГИЙГ МИНЬ БҮҮ ГУТАА ЦААШАА БАЙ БИД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ МӨНГӨ ЧИНЬ ИХДЭЭД БАЙВАЛ ХҮРЭЭД ИР АХИУХАН АРХИТАЙ ИРЭЭРЭЙ НЭГ САЙХАН АРХИДААД АВЬЯ ХӨ

Зочин
Зочин
2024-04-09 13:44

Yoohhhh

Зочин
Зочин
2024-04-09 14:12

Төрийн эрхийг зарж байгаа юм биз дээ. Ард түмний архины мөнгөөр нь эргүүлээд өөрсдийг нь захирах эрхийг худлдаад авчихдаг ай

Зочин
Зочин
2024-04-09 14:28

бүгдийг нь хуй татаж хаяад шижигнэсэн ирмэн з�##�уусаа сонгомооор бгаам даа

Зочин
Зочин
2024-04-09 14:28

huuchin humuusee songowol ymarch nemer bhgviee

Зочин
Зочин
2024-04-09 14:29

Олиггүй юмнууд, олиггүй л юм хийнэ шүү

Зочин
Зочин
2024-04-09 14:29

Bugdiiig ni delete all hii

Зочин
Зочин
2024-04-09 14:30

хахаха муусайн эргүш пиришкинүүүд муу юмандаа их сайн тархи нь ажиллах юмаа

Зочин
Зочин
2024-04-09 14:31

УИХ хур�##� идэж уудаг гахан оромцог биш шүү

Зочин
Зочин
2024-04-09 14:38

Их цэвэрлэгээ

Зочин
Зочин
2024-04-09 21:17

Идэж ууж ханахгүй өлөнгүүд гэж

Зочин
Зочин
2024-04-23 08:50

Ард түмнээ архин д�##�айд живүүлж мөнгө олж байгаа нүгэлтнүүдэд бас улс төр хэрэг болоо юу? Архины татвараа арилгуулах санаатай!

Холбоотой мэдээ

Back to top button