СПОРТ

3х3: Монголын эрэгтэй баг өнөөдөр олимпын аварга Латвийн эсрэг тоглоно

Парисын олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр Хонгконгт эхэлнэ. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ, нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багууд багтсан юм.

Тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багахан өөрчлөлт оржээ. Тодруулбал, гарны бэртэлтэй байгаа Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаяр сонгосон байна. Түүн дээр өнгөрсөн Азийн аваргад багаа манлайлан хүрэл медальд хөтөлсөн А.Ананд, шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтсан.

Тоглолтын хуваарийн хувьд өнөөдрийн /2024.04.12/ 16:45 цагаас Латвитай, 18:35 цагаас Египет улсын баг тамирчидтай тус тус тоглох гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2024 10:16

Олимпийн аварга баг ч амаргүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button