Нийгэм мэдээ

Хороодыг камержуулснаар гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өсчээ

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийг бууруулж, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр улсын теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж аюулгүй “Ногоон бүс” бий болгох ажлыг сүүлийн хоёр жилд тасралтгүй хийж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн бүх хороодыг теле хяналтын камерын бүрэн хяналтад авснаар сүүлийн хоёр жилд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сайн туршлагын нэвтрүүлэх зорилгоор энэ оны 4 дүгээр сард “Тайван хот- Таны оролцоо” уриан дор нийслэлийн 5 дүүргийн 12 хороог тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр “Ногоон бүс” болгон камержуулжээ.

Түүнчлэн ЧД, БЗД, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс хороо, гудамжийг ногоон болгох зорилтыг хангасан бол орон нутгаас Ховд аймаг 7, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод аймгууд тус бүр 4 сум, багийг камержуулсан нь үүргийн хэрэгжилтийг бүрэн хангасан. Мөн тус газрын санаачилгаар Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Партизаны гудамж”-ийг, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын санаачилгаар Сансрын тунелийг тухай орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр хөрөнгө санхүүжилт бүрдүүлж ногоон гудамж болгосон нь онцлог ажил болголоо гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Хяналтын камерын тоог нэмэгдүүлж аюулгүй “Ногоон бүс” бий болгох ажил цаашид үргэлжлэх бөгөөд 2024 оны төсөвт нийслэлд 10.7 сая, орон нутагт 31.5 сая нийт 42.3 сая төгрөгийг суулгасан байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button