Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Хоёр настай хүүг ухрахдаа харалгүй мөргөжээ
Өчигдөр /2024.09.01/ 13 цагийн үед Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст “Хашааны үүдэнд манай хүүхдийг автомашин ухраад мөргөчихлөө” гэх дуудлага иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Г” нь Toyota Mark X маркийн автомашиныг жолоодож, ухрах үйлдэд хийх үедээ 2 настай, эрэгтэй, “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч бага насны хүүхэд байгаа эсэхийг нягтлах, гарц болон гарцгүй хэсгээс хүүхэд гүйн гарч ирэх эрсдэлтэй тул сургууль, цэцэрлэг, хороолол, гудамжаар явахдаа хурдаа тохируулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машин хөдөлгөхдөө тойроод харчихаж байлдаа 10 аадхан м газар шүү дээ