Нийгэм мэдээ

Дуудлагаар очсон цагдааг мөргөж, хоолойг нь боож, хувцсыг нь уржээ

Иргэд яаралтай тусламж хэрэгтэй үедээ эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд 102  яаралтай тусламжийн утсанд дуудлага мэдээлэл өгдөг.

Тэгвэл дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр очсон мөн гудамж талбайд албан үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах зэрэг үйлдлийг зарим иргэд гаргадаг.

Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс жишээ татан авч үзэхэд,

  • Булган аймгийн нутаг дэвсгэрт дуудлага мэдээллийн дагуу очиж албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн иргэн Б нь согтуурсан үедээ алба хаагчийн хамар руу нь мөргөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зугтсан
  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “120 мянгат орчим байрны урд согтуу хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон алба хаагчийн хоолойг боож танхайрсан
  • Дорноговь аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулсан алба хаагчийн нүүрэн тус газарт цохиж, дүрэмт хувцсыг урсан, Дорноговь аймагт алба хаагчийг алба үүрэгтэй нь холбогдулан утсаар заналхийлсэн зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5 мэдээлэл бүртгэгдээд байна.

Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

Тэгвэл хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Оны эхний 11 сарын байдлаар хууль, тогтоомжид заасны дагуу хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан, доромжилсон зэрэг зөрчил үйлдсэн 672 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу нийт 167.150.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх 685 гомдол мэдээлэл бүртгэгдэн, 165 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 114 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 19, 2024 18:35

цагдаад х�##�дв�##� цагдан хорьж хатуу арга хэмжээ авах хатуу хуультай болмоор.

жүгнээ
жүгнээ
12 сар 19, 2024 18:45

Цагдаа нараа буутай болго. Тэгээд дуудлагаар очоод эхний шаардлагаа тавиад харна даа. Үгэнд орж болихооргүй хар ус гударсан хөдөөний золбин �########� согтуу дайрч байв�##� шууд бууддаг болох хэрэгтэй Үсрээд л хоёр гурван хөдөөний золбин ажилгүй архичин хулгайчууд буудуулаад л нам болно доо.

Иргэн
Иргэн
12 сар 19, 2024 18:52

ЁСТОЙ ГОЁ ЭРИЙН МУУ ЛАЛАРЫН ЦАГДАА НАРЫГ ИНГЭЖ БАЙВАЛ ТААРНА АРЫН ХААЛГАНЫ ЦАГДААГУУД 45 КГ 1.50 СМ ЦАГДААГУУД ГОХИНЭЭ

Зоч
Зоч
12 сар 19, 2024 21:58

Арчаагүй дэвнүүд вэ? Өөрсдийгөө хамга�##�ж чадахгүй байж бусдыг хамга�##�ах уу?,цагдаагийн гахай шиг тарган ,аахилсан хурандаа, гэнэр�##�ууд аа!

Зочин
Зочин
12 сар 19, 2024 22:26

Ял өг. Бүү давраа

Зочин
Зочин
12 сар 19, 2024 23:52

Америк болон барууны бүх орнууд болон бусад хөгжилтэй орнууд цагдаагийн шаардлага биелүүлээгүй тохиолдолд шууд буудаж �##�даг маш тодорхой хуультай. Энэ бодит амьдр�##�ын хуулийг шууд хуулбарлаж монголд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Зочин
Зочин
12 сар 20, 2024 04:19

Ер нь хуулийн байгууллагынхан жирийн иргэдэд өөрсдөө их дээрэлхүү ханддаг тийм болохоор хүн болгон үздэггүй, хүний гар хөл мушгах зохиж унагах энүүхэнд цагдаа нар өөрсдөө өдөөчөөд эргээд тухайн хүнд тохдог тэхээр цагдаа нартаа сайн хян�##�т тавь!!! Ах наад цагдаа нартай чинь их үзэлцэж байсан хүн!!!

Зочин
Зочин
12 сар 20, 2024 04:25

Цагдаа нар амьдархын тулд их хуйв�##�ддаг хүмүүс цагдаа нар дүрмээрээ ажилдаггүй дан хүн хохироож явдаг тийм болохоор сайн эрүүд үздэггүй цагдаа нартаа хян�##�т тавь!!!

Зочин
Зочин
12 сар 20, 2024 04:32

Энэ цагдаа бол биё бялдар сайтай хүнд дээрэлхүүлэхээргүй хүн байна. Илт өөрийх нь буруу байсан, угаасаа хүнд дээрэлхүү ханддаг өөрий нь ш�##�га!!! Битгий ард түмнээ боловсролгүй дүрэм хуцастай нөхдүүдээсээ болж т�##�цуул энэ бол цагдаагийн байгууллагын явуургүй зан!!!

Холбоотой мэдээ

Back to top button