Нийгэм мэдээ

Фэйсбүүкт мэдээллээ дэлгэсэн хохирогч охиныг хүчирхийлэгч Д-т 14 жилийн хорих ял оноожээ

Нийгмийн сүлжээнд 17 настай настай бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч охин мэдээллээ дэлгэсэн. Ингэхдээ "13 настайдаа цагдаад хандсан, хэрэгт 6 хүн шалгагдаж байгаа. Цагдаа шүүхэд итгэж гурван жил хүлээсэн, долоон удаа хамгаалах байранд очиж байсан. Тэмцсний эцэст хоёр хүнд хариуцлага хүлээлгэж чадсан. Дөрвөн хүний хэргийг нотлох баримт байхгүй гээд хаасан. Ингэж хаах байсан юм бол яах гэж дөрвөн жил шалгаж намайг зовоосон юм. Энэ хүмүүст заавал хариуцлага хүлээлгэх ёстой. Юу ч болж байсан хамаагүй эцсийн хүртэл явна аа гэж өөртөө амлалт өгсөн" хэмээн бичсэн.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой мэдээллийг нийтэллээ.

Тодруулбал, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн "Д"-т шүүхээс 14 жилийн хорих ял оноосон байна. Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Шалгалтаар яллагдагч “Д”-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Яллагдагч “Д”-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2024 15:00

Хохирогч нь бусад хүмүүсийн тухай яриад байна. насанд хүрээгүй хүүхэд байна. Бусад хүмүүс нь холбоогүй бол энэ хүн ингэж мэдэгдэхгүй байх. 4 хүний тухай л яриад байна.

Хэгги
Хэгги
10 сар 14, 2024 22:10

Гэмт хжрэгтнүүдийг бүнлийг эь яллав�##� таарна

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
10 сар 15, 2024 08:33

ЭНЭ ЧИНЬ БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГ БИЗ ДЭЭ. ЯАГААД ЭНЭ ЗЭРЛЭГ ХҮМҮҮСТ ИЫМ ХӨНГӨН ЯЛ ӨГЧ БАЙГАА ЮМ БЭ. ЦААЗААР АВСАН Ч БАГАДАХ ХЭРЭГ Б Ш ЮМУУ, ДЭЭД ШҮҮХЭЭ. ХАХУУЛЬ АВДАГ ТӨР ЗАСГАА.

Зочин
Зочин
10 сар 15, 2024 11:33

Насанд хүрээгүй хүүхэдийг асран хамга�##�агч гэр бүлд нь хатуу анааруулга өгмөөр байна. Бага байхдаа ээжээсээ болож ихэд уурлаж хонууд өнжүүдээр явдаг байлээ гол буруутан гэр бүлээс үүдэлтэй байдаг .

Зочин
Зочин
10 сар 15, 2024 17:47

Цагдаа тоо мэддэггүй . Торгох болохоор тооны ухааны их мастерууд. Хохирогч охин 4н хүн яриад бна. Ахиад 4н хүн хариуцлагаас зугтаах гээд бна

Зочин
Зочин
10 сар 15, 2024 19:18

Ял бага бна.Арай дэндүү юмаа.Бүх насаар нь хорих хэрэгтэй.Наад хүн чинь шоронгоос гараад ахиад хүчин хийхгүй гэсэн бат�##�гаа бхгүй шүү дэ.

Зочин99
Зочин99
10 сар 17, 2024 11:51

Хууль сул,Шорон нь хүүхдийн цэцэрлэг шиг болчихсон болохоор хэрэг хэзээч багасахгүй

Катанин
Катанин
12 сар 19, 2024 18:48

Наад гаж донтнуудаа шуу буудаж �##� л даа. Өөр ямар ч арга зам байхгүй ш дээ. Устгаж байж л гаж донтой хүн сүгнүүд �##�га болно.

Холбоотой мэдээ

Back to top button