УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Таван сарын байдлаар 26,6 сая тонн нүүрс экспортлоод байна

2024.05.12-ны өдөр 17,8 мянган тонн нүүр экспортолжээ. 2024 оны эхнээс 26,653.2 мянган тонн экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 29,7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн энэ хугацаанд Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүний арилжаа бүрдүүлснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээлсэн юм.

Энэ онд 20 гаруй сая тонн нүүрс, хоёр сая гаруй тонн төмрийн хүдэр арилжаалахаар тооцоолж байгаа аж.

Монголын коксжих нүүрсийг өнгөрсөн онд нэг тонныг нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллароор импортлосон нь Оросын нүүрснээс 20 хувиар доогуур, Австралийн нүүрснийхээс хоёр дахин бага байгааг Ройтерс агентлаг Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлж байв.

У.УЯН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button