Нийгмийн

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2020.5.04, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Наран ургах шингэх: 5.29-20.09
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Хий

Аргын тооллын 5 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Харцага одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button