ДЭЛХИЙ

Snoop Dogg хөгжмийн замналаар яваагүй бол сүмийн номлогч болох байжээ

Рэппер Snoop Dogg “The Tonight Show Starring Jimmy Fallon” шоунд оролцохдоо хөгжмийн замналыг хөөгөөгүй бол сүмийн номлогч болох байсан гэдгээ хэлжээ. Тэрбээр тус нэвтрүүлэгт Марта Стюарттай хамт оролцон бие биенийхээ хэр сайн мэддэгийг үздэг “Best Friend Challenge”-ийг хийсэн байна.

Энэхүү “Best Friend Challenge”-ийг тоглогчдоос бие биеийнх нь тухай асуулт асууж нэг нь зөв хариултыг бичиж нөгөө нь таадаг аж. Snoop Dogg, Марта Стюарт нар хийх дуртай хоол гэх мэт зүйлс асуусан байна.

Тэгтэл тус нэвтрүүлгийн хөтлөгч Жимми Фаллон Snoop Dogg-оос хөгжмийн замналаа хөөгөөгүй бол юу болох байсан талаар асуужээ. Үүнд Марта Стюарт сагсан бөмбөгийн тоглогч эсвэл дасгалжуулагч гэж хариулсан байна. Гэтэл Snoop Dogg үнэндээ сүмийн номлогч болох байсан гэдгээ хэлжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-14 21:49

ГУДАМЖИНД ХАР ТАМХИЧИН БОЛОХ БАЙСАН.

Back to top button