Гавж Д.Нямсамбуу: Байгаль дэлхий оршин байж бид оршино
Өчигдөр буюу 10-р сарын 11-ны ням гарагт намрын адаг сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр тохиосон. Тус өдөр "Тэрбум мод" үндэсний мод тарих хөдөлгөөнөөс зохион байгуулж буй "Алтан намар-мод тарих улирал" аяны хүрээнд Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийд болон Улаанбаатар хотод байрлах бусад хийдүүд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу “Энэ хорвоод аливаа юмс үзэгдэл дангаар оршин тогтнодоггүй, харин бие биеэсээ харилцан хамаарч, шүтэн барилдаж оршдог. Бурханы шашны ёс суртахуун, гэгээрлийн үзэл санаа ч энэхүү шүтэн барилдлагын онолд тулгуурладаг. Бидний амьдрал хөрс шороо, ус, ургамал, амьтан гээд сав, шим ертөнцийн бүхий л зүйлтэй салшгүй холбоотой. Байгаль дэлхий оршин байж бид оршино.
Тиймээс сүсэгтэн олон та бүхнийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хөрсний чийгийг хадгалах, амьд бүхний орших нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй модоо тарьж, ургуулан, үржүүлэх үйлсийг хойш тавилгүй, өөрийн амин чухал хэрэгцээний нэгэн адил эрхэмлэн хэрэгжүүлэхийг лам хуврагуудынхаа өмнөөс уриалж байна" хэмээжээ.
Б.САНАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.