Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Ормузын хоолойг нээх саналд АНУ-аас өгсөн хариу хангалтгүй байна

Иран Ормузын хоолойг нээх тухай долоон зүйл бүхий саналыг АНУ-д тавьсан. Тэгвэл Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсэн Рэзае хэлэхдээ, Ормузын хоолойг нээх саналд АНУ-аас өгсөн хариу хангалтгүй байна гэжээ.

Вашингтоны зүгээс Техраны хувь тодорхойгүй хэвээр үлдсэн асуудлуудыг тодруулж өгөх шаардлагатай гэдгийг Мохсэн онцолсон байна. Мөн тэр “Америкчуудад долоон нөхцөл тавьж өгсөн. Эдгээр нөхцөл биелэгдэх хүртэл Ормузын хоолойг нээхгүй, ямар ч хэлэлцээ хийхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэд хариу өгөхдөө зарим нөхцөлийг хүлээн авсан ч бусад нь тодорхойгүй хэвээр байна” гэжээ.

АНУ, Иран нар шууд дипломат сувгаар дамжуулж хэлэлцэхгүй байгаа. Тэдний хооронд Катар болон бусад зуучлагчид мэдээлэл дамжуулах байдлаар хэлэлцээ явагдаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button