АН-ын бүлгийн даргад нэр дэвшигч Б.Түвшин 24 хүний саналаар сонгогдов
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 41 гишүүн өнөөдөр (2026.10.12) хуралдаж, бүлгийн даргаа нууц санал хураалтаар сонголоо. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нар нэр дэвшсэнээс Б.Түвшин 24 хүний саналаар сонгогдов.
УИХ-ын гишүүн Б.Түвшинг өнөөгийн Ерөнхийлөгчийн "захиалгаар" АН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлсэн гэдэг яриа гарсан бол нөгөө талд бие даасан намын статусаа бэхжүүлэхийн тулд О.Цогтгэрэл Х.Тэмүүжинд бүлгээ шилжүүлэх сонирхол байсан гэдэг. Б.Түвшин гишүүн Хан-Уул дүүргээс ҮБХ-д нэр дэвшин сонгогдож, ирэх оны сонгуульд нэр дэвших эрхээ халаасалсан билээ.
Харин энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “АН-ын зүгээс Засгийн газрыг огцруулах улс төрийн шаардлагаа тавиад явна. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар шинээр сонгогдох хүнтэйгээ хамтраад энэ асуудлаа үргэлжлүүлэн тавина. Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын хэн нь ч сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийг удирдаад аваад явчих боломжтой нэр дэвшигчид гэж харж байгаа. Намайг Бүлгийн даргын ажлаа өгөхийг дотроосоо шахаж шаардсан зүйл байхгүй” хэмээв.
Түүнчлэн тэрбээр АН-ын Үндэсний бодлогын хороонд ТЕСО группийн ажилтнууд олноор байдаг гэдгийг үгүйсгээд ҮБХ-ны гишүүдийн тоог өргөтгөх шаардлагатайг онцоллоо. “Зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүн УИХ-д нэр дэвшинэ” гэдэг заалт намайг дарга болохоос өмнө АН-ын дүрэмд оруулсан байсан. Бид өөрсдийгөө чөдөрлөсөн дүрмийн энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй. Бодоод үз дээ, 126 гишүүнтэй парламентад ҮБХ-ны 300 хүнээс л сонгож нэр дэвшүүлнэ гэдэг байж болохгүй. Тиймээс ҮБХ-ны гишүүдийн тоог нэмж өргөтгөх шаардлагатай гэж би үздэг. Намын их хурлаараа дүрмийн энэ том өөрчлөлтийг хийх ёстой” гэсэн юм.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
АН Ерөнхийлөгчийн сүүдрийн нам болжээ !!!
МАНАЙ ХҮҮК ЁӨК Ч ТЭР МУУ ЖОНХУУГИЙНХАНД ДАХИЖ НАР ҮЗҮҮЛДЭГГҮЙ ЮМШҮҮ ГДГ ГЭЭ МЭДЭХТЭЙГЭЭ БАЙХОО