УЛС ТӨР

Хүү нь дэд сайдаар, өөрөө элчингээр

Шинэ Засгийн газар шинэхэн томилгоонуудаар ангайлгасаар байна. МАН засаг барих бүрд яаж ийгээд албан тушаалд оччихдог нөгөө л Д.Загджав тэргүүтнүүдийг агентлагийн дарга нараар тавьж, араас нь гадаадад суух элчингүүдээ зарласаар.

Элчин сайдын томилгоо гэдэг намдаа элэгтэй ч албан тушаалгүй үлдсэн, “гомдоож” болдоггүй нөхдөдөө үмхүүлдэг иштэй чихэр болоод цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Сонгуульд ялагдал амссан, монголын төрд мөнхийн татаастай тэдгээр нөхдийг яаж ийгээд элчингээр явуулж, дөрвөн жил толгойг нь илдэг.

Дэд сайдын албан тушаал ч ялгаагүй. “Бэлэглэдэг” албан тушаал гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Мэдлэг, чадвараар дутмаг, тухайн салбарт ажиллаж байсан туршлагаар гавихгүй хүмүүс Дэд Сайд болж аваад улсын төсвөөс цалинждаг. Амьдрал дээр гүйцэтгэх үүрэг роль багатай, бэлгэ тэмдэг төдий албан тушаал билээ.

Өнгөрөгч Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин мөн дээрх жишгээр замналаа. Түүнийг Франц улсад суух Элчин сайдаар томилсон тухай уншигчид мэдсэн биз ээ. Тэр гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан ганц гялтайх он жилгүй нэгэн. 1980 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсөөд МАХН-ын Төв хорооноос ажлын гараагаа эхэлсэн түүнийг ядаж франц хэл мэддэг эсэхэд эргэлзэж байна.

Харин Ө.Энхтүвшиний хүү Э.Золбоо БХБЯ-ны Дэд Сайдаар томилогдсон. Ө.Энхтүвшин гуай УОК-ын даргаар ажиллаж байхдаа хүүгээ тусгай үүргийн онгоцоор аваад ирсэн.

Э.Золбоогийн хувьд яривал мөн барилга, хот байгуулалтын чиглэлээр боловсрол эзэмшээгүй, ажилласан туршлагагүй залуу юм байна. Улс төр судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр. АНУ-д сургууль төгссөн аж.

Францын элчингээр гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, франц хэлтэй хүн томилогдвол. БХБЯ-ны Дэд сайдаар мөн л энэ салбарын сайн муу, зовлон жаргалыг мэддэг хүн томилогдвол зүйд нийцэх ёстой шиг санагдах.

Ө.Энхтүвшин нийт таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан ахмад улс төрч. Одоо Францад заларч, хүү нь яамны дэд сайдын албанд суух нь ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-07-31 13:53

тэтгэврийн хэмжээг авч байсан сарын ц�##�ингийнх нь ядаж үндсэн ц�##�интай тэнцүү, дээрээс нь ажилласан жилийн нэмэгдэл олгоод байв�##� хүмүүс ингэж төрд хорогдохгүй гараад явчихна ш дээ. арай дэндүү бага тэтгэвэр болохоор л ингээд ...

Зочин
Зочин
2020-07-31 14:12

МАН хэдхэн хүн дотор л �##�бан туша�##�аа ээлжлэн хашина з�##�гамжлуулан хашина Төрийн нэрээр хувийн компанид байгаа юм шиг аашлах юмдаа

Zochin
Zochin
2020-07-31 15:31

Чадаж байгаа юманд арга байхгүй

Зочин
Зочин
2020-07-31 16:15

Өөрсдийн нь хүсэлт бус даргын шийдвэр ч биш цаанаас нь хятадуудын хүсэлт сонирхол байсан гэдэгт эргэлзэхгүй байна

санал
санал
2020-07-31 16:50

Элчин сайдад заав�##� хэлний ш�##�гуур тавих шаардлаггүй, харин нь дор нь ажиллаж байгаа ажилтан хэлтэй бол монгол төрийн хар хайрцагны бодлогод илүү нийцнэ.Сайд хэлтэй байх нь ямарч хян�##�тгүй гадны хүмүүстэй юу хийж байгаа нь тодорхой бус байд

Зочин
Зочин
2020-08-01 00:35
Reply to  санал

ta yarij bga yumaa oilgoj bnuu

Зочин
Зочин
2020-07-31 17:55

Энэ шар өвгөнд бид ямар ч өргүй.

Eej
Eej
2020-07-31 20:48

Oyutan ohin mini irj chadahgui 5sar bolj bhd UOK-iin 5 shalguurt yagaad ch tentsehgui Enkhtuvshingiin huu irchihsniig yu gej tailbarlah ve, Yerenhii saidaa alban tushaalaa urvuulan ashiglaad bga ene dargadaa yal uguuche yun elchin

Зайл
Зайл
2020-07-31 22:08

Бөөлжлө

Zochin
Zochin
2020-07-31 22:15

Ene neg uwgunuur tur dutdag yum baihdaa. Z##laach, gertee muruuruu suuj uz!!!

harin хорих хэрэггүй
harin хорих хэрэггүй
2020-07-31 22:39

Ene nohor url orond hiisen gabya baihgiu tetgebert ni garga

Ene nohor tetgebert
Ene nohor tetgebert
2020-07-31 22:41

hel usnii hun elchind tomilolt boltsgoogooch

Зочин
Зочин
2020-07-31 23:09

жонхуу арай батлахгүй байлгүй дээ

Enkhbayar
Enkhbayar
2020-08-01 03:05

Turiin alband olon jil unench zutgesen khun Enkhtuvshinees oor hen bna ve? Amjilt husiye.

Зочин
Зочин
2020-08-01 04:09

Zarim p###akuud nasaaraa nam geed jargax yumaa franced ene xulgaich bonjour bolohuu

Зочин
Зочин
2020-08-01 10:15

Энхтүвшин чинь баахан Хятадын мафийг оруулж ирээд зочид бууд�##�даа байлгаж байсан шүү дээ.Тэгээд Монголыг Хятадын чөлөөт бүс болгоно гээд зүтгээд байсан.Хэрвээ болгосон бол короногийн жинхэнэ голомт болох байж дээ

Зочин
Зочин
2020-08-01 22:08

Enhtuvshin said shig eldev muu ner zuulgui turd hoyorgui setgeleer zutgesen hun hovor baih yadgiin yagaad elchin said bolj bolohgui gej harin ter baterdene geh ded said yostoi iluu teevriin yamiig tam bolgonoo Hurelsuh saidaa

Холбоотой мэдээ

Back to top button