Нийгмийн

“Оймсчдын” шүүх хурлын гэм буруугийн дүгнэлт эхэллээ

Дуулиант бичлэгийн эзэн, оймсондоо хахуулийн мөнгө нуусан үйлдэл нь баригдсан МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг өнгөрөгч есдүгээр сарын 14-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон. Шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:30 цагт товлож, шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.

Одоогоор шүүх хурлын хэлэлцүүлгийн үе шат өндөрлөж, шүүгдэгчдийн гэм буруугийн дүгнэлт эхэлжээ.

Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ад
Ад
9 сар 21, 2020 14:30

Энэ хэд буруугүй гэж гарв�##� дахиж ман гаргаад юу долоох вэ

харамсалтай
харамсалтай
9 сар 21, 2020 15:55

УЛААН АВЛИГАЧИД ЯЛААС мултардаг байж болохгүй. ШҮҮГЧ нарт өндөр ц�##�ин өгдөгийн ач тус төрд �##�га.

Баасансүрэн
Баасансүрэн
9 сар 22, 2020 06:58

Оймсондоо хийсэн төдийхөн яах вэ,эрдэнэт үйлдвэрийг луйвардаж байгааг л зогсоогоосой Эрдэнэт үйлдвэр хэзээ хувийнх байсан юм бэ. Луйвар хийж хувьдаа авчихаад байж хувийн хэвшил, өмчид х�##�длаа гээд байх юм. АРД ТҮМЭН ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХААР БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ НАРЫГ СОНГОСОН ТУЛ ТЭД ХАМГААЛАХ БАЙХ.

Холбоотой мэдээ

Back to top button