ДЭЛХИЙ

Ши Жиньпин Туркменистаны Ерөнхийлөгч С.Бердымухаммедовтой уулзлаа

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн очоод буй БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин мөн чуулганд оролцохоор очсон Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухаммедовтой хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааны нийт эргэлт, ялангуяа байгалийн хийн худалдааны хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Ши Жиньпин мөн түүхий эдээс бусад салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

Хоёр удирдагч БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, нэг зам”, Туркменистаны баримталж буй “Торгоны замын сэргэлт” бодлого нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд хамтарч хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button